Monthly Archives: January 2007

Өнөөдөр Монгол улс хөгжиж байна, хөгжихгүй байна, Нийгмийн доройтолд ороод байна, Боловсрол нимгэн болж л гэнэ, Гадаад улсын тэтгэлэгээр маш олон оюутан суралцаж байна, монголын ирээдүйн шилдэг боловсон хүчин л гэнэ. Read More »

Статик вэб хуудасны хэрэгцээ шаардлага одоо хэр нь байсаар л байна. Гэтэл олон хуудастай статик вэб хийхэд зарим нэг асуудал хүндрэлтэй болж ирдэг. Жишээ нь 50 хуудастай статик вэбийн меню-нд өөрлчлөлт орлоо гэж бодоход 50 хуудас тус бүрчлэн засвар хийх шаардлагатай болдог. Энэнд асар их цаг алдаж тухайн хүний хүч хөдөлмөрийг бардаг. Тэгвэл энэ асуудлыг хялбарчлах талаас нь авч үзье. Таны вэб ямар сервер дээр ажилдаг вэ?
Хариулт ердөө 2:
1. Apache on Unix, Linux
2. IIS Windows server

Apache сервер дээр РНР ажилдаг бол IIS сервер дээр ASP ажилдаг.
РНР дээр вэбээ хялбарчилъя.
Index хуудас маань өөрөө толгой, бие, хөлийн хэсгээс бүрдэнэ.
Толгой хэсэг буюу Header.php файл дээр вэбийн меню болон толгойн хэсгийг оруулъя.
Биеийн хэсэг дээр мэвийн мэдээлэл харагдах хэсгийг байрлуулъя. Хөлийн хэсэг бол мэдээж вэбийн доод хэсэг буюу зохиогч, холбоосууд зэрэг орно.
index.php
header.php
body.php
footer.php

За одоо индекс файлаа үүсгэе.
<?
include('header.php');
include('body.php');
include('footer.php');
?>

Дээрх кодонд нэг хуудасан дээр хэрэгтэй гурван хуудасаа дуудаж үзүүллээ. Тэгвэл одоо мэдээлэл харуулах хуудасны тоо олон болвол яаах вэ?
switch ашиглан олон хуудасаа нэг тор дуудая.
<?
include('header.php');
switch($utga)
{
case "casename": include('filename.html or filename.php'); break;
case "casename": include('filename.html or filename.php'); break;
default: include('body.php');
}
include('footer.php');
?>

Одоо вэбийн хуудасаа үзэхийн тулд яаж үзэх вэ?
index.php?utga=casename
Дээрх хэлбэрээр вэбийн хуудасуудаа холбож өгнө.

Одоо ASP дээр вэбээ хэрхэн хялбарчилах вэ?

мэдээж үндсэн нэг хуудасаа үүсгэж өгнө. Жишээ нь :
Default.aspx
index.aspx
аль нь ч байсан болно.
Yндсэн хуудасны кодыг харууллаа.
<%@ Page Language="VB" %>
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<script runat="server">
</script>
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" >
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
<title>Mind Vision Group</title>
<link href="images/ariun.css" rel="stylesheet" type="text/css" />
</head>
<body>
<%Response.WriteFile("Header.html")%>
<%
If Request.QueryString("Page") IsNot Nothing And Request.QueryString("Page") <> "" Then
If Request.QueryString("Page").EndsWith(".html") Then
Response.WriteFile(Request.QueryString("Page"))
End If
Else
Response.WriteFile("Index.html")
End If
%>
</body>
</html>

<%Response.WriteFile("Header.html")%> Толгой хэсгийг харуулсан хуудасаа дуудана.
<%Response.WriteFile("footer.html")%> Мөн хөлийн хэсгийн хуудасаа дуудаж болно.

Харин биеийн хэсгийн хуудсуудаа яаж дуудах вэ?
<%
If Request.QueryString("Page") IsNot Nothing And Request.QueryString("Page") <> "" Then
If Request.QueryString("Page").EndsWith(".html") Then
Response.WriteFile(Request.QueryString("Page"))
End If
Else
Response.WriteFile("Index.html")
End If
%>

Default.aspx?Page=filename.html
хэлбэрээр бусад статик хуудсуудаа харуулж болох нээ.

За ингээд хялбар болсон бол вэбээ гялалзуулаад бай. :р / Би ажилаа хийлээ. /

Mind Vision Group нь албан байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдэл боловсруулах, программ хангамж боловсруулах vйлчилгээг хvргэж байна.

http://www.hotscripts.com - Программчлалын бараг бvх хэл дээр жишээ vзэж болно.
http://www.templatemonster.com - Вэб дизайны санаа авч болох вэб, Мєн хулгайлсан вэбvvдийг харж болно.
http://www.koders.com - Та эндээс єєр хэрэгтэй функц болон бусад кодыг олж авч болно.
http://www.cssmania.com – CSS , WEB2.0 вэбvvдийг эндээс харж болно

жигнэсэн

suspended

хоол зєєгч эмэгтэй

waitress

A woman waiter

хоол зєєгч

waiter

A person whose occupation is to serve at table ( as in a restaurant )

хоол амтлагч

dressing, relish

хоол

alimentation, alimony, board, course, cuisine, diet, dish, eating, eats, food, meal, meat, mess, provision, repast

шарсан

parching

чанасан

boiled

cook in boiling liquid

com to the boiling point and change from a liquid vapor / vapor – uurshih /

цэс

menu, register, schedule

A list of dishes available at a restaurant.

халбага

spoon

A piece of cutlery with a shallow bowl-shaped container and a handle; used to stir or take up food.

сэрээ

crotch, fork, pike, pitchfork, prong, trident

баяр ёслол

celebration, festival, festivity, gala, jubilee, junket

A joyful occasion for special festivities to mark some happy event.

цай

tea

A beverage made by steeping tea leaves in water.

оройн хоол

supper

A light evening meal; server in early evening if dinner is at midday or served late in the evening at bedtime.

ундаа

beverage, drink, pot, refreshment

A single serving of a beverage

дарс

hock, sherry, tipple, wine

Fermented juice (of grapes especially)

хутга

chopper, cutlery, knife

Edge tool used as a cutting instrument; has a pointed blade with a sharp edge and a handle.

амтлагч

flavouring, seasoning, spicery

Дотоод вэб

Дотоод вэб буюу байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулсан өдөр тутмын мэдээлэл солилцох вэб хуудас юм.  Байгууллага дотоод вэбийг дотоод мэйл сервертэй ашигласанаар өдөр тутмын үйл ажиллагаагаа түргэсгэх болон мэдээлэл солилцох нэгэн шинэ хэлбэрт шилжиж ажил улам урагштай байх юм.
Өнөөдөр олон байгууллагад иймэрхүү дутагдал харагддаг.

ТаскМенежер гэж юу вэ?

ТаскМенежер нь төсөл болон урт хугацааны олон хүн хамарсан ажил гүйцэтгэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Нэг хүн тус бүрчлэн хийх ажлийг нь жагсаагаад ажлийн явцийг хянахад хялбар болно. Ингэснээр таны ажил хэр зэрэг хурдан явж байгаа, удаан явж байгааг хянаад зогсохгүй ажил үргэлжлэхэд юу саад болоод байгааг я олж харж болно.

Дотоод мэйл сервер

Дотоод мэйл сервер нь маш хурдан. Yahoo, Hotmail гэх мэтчилэн мэйлүүдтэй адилхан гагцхүү байгууллагын дотоод сүлжээнд ашиглаж байгаагаараа хурдан шуурхай, интернетийн холболт шаадрахгүй юм.

Мөн ийм тодоод мэйл, дотоод вэб , вэбд суурьласан ТаскМенежерийн программчлалыг Монголчууд маань өөрсдөө хөгжүүлээд нээлттэй эх болгоод Монгол нээлттэй эхийг хөгжүүлвэл сайхан байна даа.

Энэ сэдвээр хvмvvс их зvйл бичиж байна аа. Би ч бас яаж дутахав жаахан ч гэсэн бухимдалаа тайлж авъя.
Оюуны өмчийн хулгай Монголд нүүрлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Зарим жишээ дурьдахад ОХУ-ын Дубна хотод 2 эрдэмтэн монголоос ажиллаж байх хугацаандаа нэгнийхээ эрдмийн бстээлийг хулгайлчихдаг юм байна лээ. Энд бол зөндөө зөндөө вэб дизайн гэхэд их олон жишээ нь Оллоо.Мн вэб бол байнга. Анх гарч ирсэн хувилбар нь хулгайн дизайн байсан, одоо байгаа нь бас хулгай байна. Яааана даа Монголчуудаа. Би одоогоос 6 жилийн тэртээгээс вэб дизайн гээч юмыг судалж сурч, хөгжvvлэх гэж оролдож ирсэн. Энэ хугацаанд хулгайг нь ч хийж байсан. Гэхдээ энэ хvмvvс шиг биш юмаа. Нэг дизайн таалагдвал өөрөө тэрийг хараад зурдаг байсан. Дараа нь зурсан зурагаа өөрчилдөг байсан. Тэгээд хулгайн вэб биш миний уран бүтээл гарч ирдэг байсан. Ихэвчлэн вэб дизайнерууд тэгдэг байх л даа. Хамгийн гол нь шууд битгий хуулж байгаасай. Бид тэр гоё сайханаас илvv гоё сайханыг бvтээж чадна шvv дээ. Вэб программчлал: За энэ ч ер сvйрэл рvvгээ дөхөөд байгаа юм бишvv? Зарим вэбийн компаниуд нь нээлттэй эхийг монгол хэл дээр хөрвvvлчихээд Оюуны өмчийн газараас патент авч байна гэсэн. / Оюуны өмчийн газар гэж яг яадаг газар юм болоо? Нэг настай өвгөн, бас нэг зулуу, нэг хүүхэн байсан. Тэд нэр нь оюуны өмч ярьдаг хэрнээ Мэдээллийн технологийн талаар огт юм мэддэггvй юм байна лээ. Бидний өмчийг хэн хамгаалах вэ?/ Ер нь Монголд Монгол программистийн хөгжvvлсэн код маш цөөхөн байна. Миний ажиллаж байсан газруудад харин тийм байгаагvй ээ. Бид бvгдийг бичдэг кодолдог байсан.

Эдгээрийн цаана хэн буруутан бэ?
Программист буруутай юу?
Эсвэл захиалагч буруутай юу?
Эсвэл компаний удирдлага буруутай юу?
Болъё Сургууль нь буруутай юм уу?
Сургууль биш багш нь буруутай юм уу?
хэхэ Боловсролын системд буруу байна уу?
Нийгэмд буруу байна уу?

Ингээд эцэст нь хэнч буруугаа хvлээхгvй. Бид Монгол хvмvvс учираас бидэнд маш их оюуны хvч чадавхи байгаа. Программист , Дизайнер, Боловсон хvчин нь өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлж, ухамсарлахгүй бол бидэнд хэн ч үнэнийг хэлэхгүй. Мөн юу ч сурч амжаагүй хэрнээ мөнгө хөөцөлдөөл явж байгаа хэсэг бүлэг хvмvvс нь нэг л өдөр жийгдэх байх даа. Эхлээд сур, дараа нь тэр мөнгөө олвол зүгээрсэн. / тэр хүний амьдралын баталгаа өнөөдөр олж байгаа мөнгө бус харин оюунд нь байгаа мэдлэг байлтай./

Төгсгөлд нь :
Хvний хийснийг харж дуурайж болно оо. Тvvн шиг хийж сураад илvv ихийг, илvv сайханыг хийгээрэй. Энэ хулгай биш. Гэхдээ сурсан бол шинээр сэтгэж үндэснээс нь шинээр хийгээрэй.

Амжилт хүсье.

Хүн бүрийн амьдралд нэг л утга учир байдаг гэж боддог. Тэр бол мэдээж сайн сайхан аз жаргалтай амьдрах, амьдралд хүрэх.
Зах зээлийн нийгмийн үед санхүүгийн бие даасан чадваргүйгээр ийм амьдралд тэр бүр хүрэхгүй л байх. Гэхдээ энд учир зүггүй Гобсек ч билүү мөнгө хүүлэгч шиг бай гэсэн үг бас биш юм аа. За тэгээд дараах нийтлэлийг өмнө нь уншиж байгаагүй бол нэг уншиж үзээрэй гэж зөвлөх байна.
(Дээхнэ хаанаас ч билээ нэг ийм нийтлэлтэй таарч байсныг “дажгүй нийтлэл” гэж үнэлээд хадгалж авсан байсантай өнөөдөр компьютерээ цэгцлэж байгаад олдог байна шүү)

Мөнгийг эргээд өсч ирэх зүйлд зарцуулж чадахгүй бол баяжих боломжгүй.

“Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?” гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино.

Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.

1.Өндөрт эргэлд

Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилтанд хүрэх чадварт хичнээн их нөлөөлдөгийг чи төсөөлөхгүй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрөө мэдэлгүй харьцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйн нөлөөнд орж, түүнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авъяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай сайн яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Yргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд.

2.Боломж

Боломж бүхний өмнө хүнд асуудал улаалж явдаг. Тийм ч учраас олонхи хүмүүс хэзээ ч аз тохиохыг үздэггүй. Аливаа хүндрэл тулгарахад давах аргыг олж учирсан боломжийг ашиглаж чадвал сая баяждаг. Гэтэл олонхи хүмүүс асуудал дээр тээглэн гацдаг учраас хэзээ ч түүнийг давж цаана нь байгаа азыг шүүрч чаддаггүй. Ямар ч хэцүү зүйл тулгарсан яг одоо барилцаж авах хэрэгтэй.
Нэг түүх бий. Залуу эр байраа худалдахаар шийджээ. Түүний байрыг сонирхсон хүмүүсийн дунд нэгэн компанийн захирал байв. Тэр захирал бусдаас арай өндөр үнэ амлаж байсан боловч хамгийн их юм шаардаж зовоож байлаа. Бусад хүмүүс юу ч шаардалгүй арай бага үнээр авахад бэлэн байж. Залуу эр огт шантралгүй өнөөх захирлын шаардсан бүхнийг гүйцээж чаджээ. Байраа зарчихаад санаа амар сууж байтал өнөөх захирал дахин утасдав. Тэр яг түүн шиг цөхрөшгүй тэмцэгчийг хайж байсан тул залуу эрийг ажилд авчээ.

3. Сурлага

Хүмүүс өдөр бүр л хуурагдаж, мэхлэгдэж, төөрч будилж байдаг. Энэ бүхэн мэдлэг нимгэнээс үүсэлтэй. Ялангуяа санхүүгийн мэдлэг нимгэн хүн байнга ийм байдалд ордог. Тэд бүгд дампуурч дуусдаг. Хүн мэдлэгийн төлөө мөнгө авдаг, олдог гэдгийг бүү март. Байнга суралц. Дандаа унш. Чи борлуулалтын менежер бол борлуулалтын тухай ном дандаа унш. Хэрэв та багш бол мэргэжлийн ном ба уран илтгэх тухай номоо дандаа унш. Энэ мэтчилэн байнга унш. өдөрт доод тал нь нэг цагийг заавал гаргаж ном унш. Номноос ядаж нэг санаа олж амьдруулах гэж зүтгэ.

4.Дуртай ажил

Судалгаанаас үзвэл зөвхөн хайртай дуртай ажлаа хийсэн хүн л саятан болдог. Сэтгэлд таараагүй юм хийгээд баяжсан хүн нэг ч байдаггүй. Энэ ажилд дуртай эсэхээ мэдэх тун амархан. Хэрэв чамд яг өнөөдөр сая доллар гэнэт олдвол энэ ажлаа чи цаашид хийх үү? үгүй бол юу хийхээ бод. Тэр ажил л чамайг баяжуулна.

5.Агуу тав

Саятануудын баталж байгаагаар баяжих замыг таван хэсэгт хуваадаг. Жишээ нь тариачин хүн доорх таван зүйлд анхаарна.
1 – хөрс, 2 – ус, 3 – нарны гэрэл, 4 – сайн үр, 5 – зөв арчилгаа. Одоо чи өөрийн ажил үйлсийг амжилттай явуулахын тулд ямар таван хүчин зүйл зайлшгүй шаардлагатайг олж тогтоо. Тэгээд энэ таван хүчин зүйл дээд зэргийн үр дүнтэй, саадгүй ажиллахад анхаар.

6.Гол асуудал

Чи өнөө орой даргын өмнө илтгэл тавих ёстой. Даанч илтгэлээ бэлдэж амжсангүй. Шуудан шалгах, утсаар ярих, хэн нэгний төрсөн өдөрт баяр хүргэх, хэвлэгчийн цаас дууссан тул гарч гүйх гээд өдөржин ажилласан боловч гол юмаа хийсэнгүй. Орой бүр маргааш хийх ажлаа жагсааж бичнэ. Гэхдээ цаас авч хоёр хуваагаад баруун гар талд чухал ажлуудыг улаан өнгөөр, харин зүүн талд хоёрдугаар зэргийн ажлуудыг цэнхэр өнгөөр бичнэ. Ингээд улаан өнгийн ажил бүгд дууссаны дараа л цэнхэр тал руу орно.

7.Хойш тавь

Хэрэв чи орлогын 30 хувийг хойш хийж чадахгүй бол баян хүн болох талаар мөрөөдөх ч хэрэггүй. Баян хүмүүс эхлээд мөнгийг өөрийн бизнесийн хөгжилд зориулдаг. Тэгээд үлдсэнийг нь л бусад зүйлд үрнэ. Ер нь баяжих арга мэх хамгийн энгийн зүйл дээр тогтдог. Ардын үг өөрөө баяжих хичээл болж байдаг. Энэ бол “Хөнжлийн хэрээр хөлөө жий” гэсэн үг. өөрөөр хэлбэл өнөөдөр таны зардал өдрийн орлогоос хэтрэх ёсгүй. Тэгээд л болоо. өөр ямар ч чухал нууц том төлөвлөлт энэ тэр байдаггүй. Та орлогын 70 хувийг үрээд 30 хувийг нь эргээд мөнгө болж ирэх, үржээд ирэх зүйлд оруулна. Ингэж чадвал саятан болох хялбар. Хүмүүс янз янзаар эхэлдэг. Тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаараад зарим нь тав юмуу арван хувийг хойш тавьснаар эхэлсэн байдаг. Ганц нэг саятан бүр хоёр хувийг ч хойш тавьж эхэлсэн. Эцсийн дүнд мөнгө хойш тавихдаа асуудал байгаа юм биш нэгэнт та орлогын 10 хувийг хойш тавьж байгаа бол үлдсэн 90 хувиа бусад бүх хэрэгцээгээ хангаж сурдагт хэргийн учир оршино. өөрөөр хэлбэл зардал орлогоос хэзээ ч илүү байх ёсгүй гэсэн энгийн үнэнийг тархинд шингээх үйлдэл юм.

8.Мөнгөө яах вэ?

Орлогын тодорхой хувийг хойш тавих ёстойг та ойлгосон. Гэвч үүнийг зүгээр хадгалах юм бол тун удалгүй үнэ цэнэ нь унаж ямар ч хэрэггүй үйлдэл болно. Энэ мөнгийг эргээд өсч ирэх зүйлд зарцуулж чадахгүй бол баяжих боломжгүй. Хүн хэзээ өөрийгөө баян гэж нэрлэж болох вэ? Хэрэв түүний орлого зарлагаасаа давж эхлэх аваас ингэж хэлж болно. Өнөөдөр таны зардал өндөр байж мэднэ. Та орлогын тодорхой хувийг заавал тасалж илүү их орлого авчирах үйлсэд шахна. Ингэж байж л орлого өснө. Нөгөө талаар зардалыг бага болгох өчүүхэн ч боломжийг алдалгүй зүтгэх ёстой. Та тэргэнд орсон шар мэт зүтгэсээр орлогоо зардалаас их болгох тэр цагт саятан болох зам өмнө зурайна. Мөн мөнгө болж өсч ирэх зүйлсээс гадна ашигтай ном, дамжаа, компьютер техник зэрэгт зарцуулж өөрийгөө улам цэнэглэж байх ёстой.

Эх сурвалжийг : http://erkhemee2.blogspot.com/2007/01/blog-post.html

Вэбийн хамгийн чухал зүйл бол мэдлээлэл байдаг, мэдээж тухайн мэдээлэл нь үзэмжтэй байх шаардлагатай. Иймээс CSS ( Cascading Style Sheet)  ашигиглаж эхэлсэн билээ. Тэгвэл XML файлд хэрхэн CSS хавсаргах ба тухайн CSS – ээ яаж бичих вэ.. Дараах жишээг үзнэ үү:

CSS.file.css

CATALOG
{
background-color: #ffffff;
width: 100%;
}
CD
{
display: block;
margin-bottom: 30pt;
margin-left: 0;
}
TITLE
{
color: #FF0000;
font-size: 20pt;
}
ARTIST
{
color: #0000FF;
font-size: 20pt;
}
COUNTRY,PRICE,YEAR,COMPANY
{
display: block;
color: #000000;
margin-left: 20pt;
}
Файл хавсаргах

<?xml-stylesheet type="text/css" href="cd_catalog.css"?>

Үндсэн хэлбэр нь дараах байдалтай харагдана.
<?xml version="1.0" encoding="ISO-8859-1"?>
<?xml-stylesheet type="text/css" href="cd_catalog.css"?>
<CATALOG>
  <CD>
    <TITLE>Empire Burlesque</TITLE>
    <ARTIST>Bob Dylan</ARTIST>
    <COUNTRY>USA</COUNTRY>
    <COMPANY>Columbia</COMPANY>
    <PRICE>10.90</PRICE>
    <YEAR>1985</YEAR>
  </CD>
  <CD>
    <TITLE>Hide your heart</TITLE>
    <ARTIST>Bonnie Tyler</ARTIST>
    <COUNTRY>UK</COUNTRY>
    <COMPANY>CBS Records</COMPANY>
    <PRICE>9.90</PRICE>
    <YEAR>1988</YEAR>
  </CD>
.
.
.
.
</CATALOG>
<%
response.ContentType="text/xml"
response.Write("<?xml version='1.0' encoding='ISO-8859-1'?>")
response.Write("<note>")
response.Write("<from>Jani</from>")
response.Write("<to>Tove</to>")
response.Write("<message>Remember me this weekend</message>")
response.Write("</note>")
%>
Getting XML From a Database
<%
response.ContentType = "text/xml"
set conn=Server.CreateObject("ADODB.Connection")
conn.provider="Microsoft.Jet.OLEDB.4.0;"
conn.open server.mappath("/db/database.mdb")
sql="select fname,lname from tblGuestBook"
set rs=Conn.Execute(sql)rs.MoveFirst()response.write("<?xml version='1.0' encoding='ISO-8859-1'?>")
response.write("<guestbook>")
while (not rs.EOF)
  response.write("<guest>")
  response.write("<fname>" & rs("fname") & "</fname>")
  response.write("<lname>" & rs("lname") & "</lname>")
  response.write("</guest>")
  rs.MoveNext()
wendrs.close()
conn.close()
response.write("</guestbook>")
%>