Monthly Archives: April 2007

Та хэдэн төгрөгийн цалинтай вэ? Таны цалин сарын хэрэгцээнд тань хүрэлцдэг үү?
Энэ их сонин асуулт. Хүмүүс цалин хүрэхгүй байна гэж их ярьдаг. Гэтэл тэр хүнээс бага цалинтай хүмүүс амьдраад л байдаг. Read More »

Би уул нь Windows Server 2003 жирийн компьютер дээр суулгаад тохиргоонуудыг нь хийчихдэг ухаантай юм. Тэгсэн чинь өчигдөр, уржигдар хоёр өдөр нухаад барсангүй . Ерөөсөө Hard (HDD) диск нь гарч ирдэггүй. Тэгээд БИОС-с нь харахаар байгаад байдаг. Нэг тийм асуудал гараад нэлээдгүй цагийг авч байж өнөөдөр харин болчихлоо. iBM-н сервер processor- ийг дагаж нэлээн олон CD ирсэн юм. тэр дотор нь Setup & Installation гэсэн нэг CD байна. Түүнийг нь уншуулаад дуусахаар өөрөө үйлдлийн системийн диск нэхдэг юм байна. Диск хийчихээр өөрөө хуулж аваад суулгадаг юм байна. :D . Жаахан төөрч мунгинасан шүү.

энэ программ нь бүх төрлийн файлыг их сайн шахдаг юм байна. Жишээ нь : 400 мега дууны файлыг 90 мега болгох жишээтэй. Ямар ч файлыг 3/1 хүртэл шахдаг юм байна.
Муу тал бас байгаа. Аймшигтай удаан шахна. Бас Системийн 75 хувийг эзэгнэчихнэ. Гэхдээ BackUp хийж байхад бол давгүй юм байна өөө.
http://kgbarchiver.net/ хаягаар ороод татаж авч болно.

InfraRecorder гэдэг нэг программ хангамж байна. Их дажгүй юм байна. бичихэд их тохиромжтой бас овоо хурдан юм байна. Та сонирхоод үзээрэй.
Холбогдох холбоос : http://infrarecorder.sourceforge.net/?page_id=5

Нэлээн удаан бичих сэлдэвээ бодлоо. Сvvлийн vед өөрийн толгой дотор эргэлдээд байдаг зарим нэг зүйлийг бичиж гаргаад байгаа.
Хүн нас ахих тусам төлөв даруу болохын зэрэгцээ ер нь бол их бурханч сэтгэлгээтэй болдог юм шиг байгаа юм. Би өөрөө хэзээ тийм болох юм бүү мэд. Read More »