Monthly Archives: August 2007

Уруу газар өнхөрч яваа дугуйнаас бүү зуур, хүзүүгээ л дэмий хугалж мэднэ
Харин өгсөж яваа дугуйнаас бариад ав, чи өөрөө оройд нь гарах болно /Шекспир/

Мэргэжилтний тайлбар: Архи ууж, тамхи татаж, биеэ үнэлж байгаа, өвчин зовлон, хов жив болон өөрийнхөө ядуу зүдүү, ажилгүй, мөнгөгүй, бүтэлгүй зүйлээ ярьж суугаа хүмүүс бол уруу газар өнхөрч яваа дугуйнууд юм. Архи ууж, тамхи татаж, биеэ үнэлж байгаа хүний хажууд очвол алтан цагаа барж, архи тамхи, бузар биеэс нь хүртэлцэж үйлс бүтээж мөнгө олох нь бүү хэл нээрээ л нүдэндээ тавиулж, ДОХ ч тусч мэднэ.
Өвчтэй хүний дэргэд их байвал “Үхэлд ойрхон буй хүний дэргэд би ч жаргалтай байгаа юм байна” гэх мэтээр бодож ямар ч хийх бүтээх хүсэлгүй гутранга болдог. Нэгэнт та эмч л биш бол өвчтэй хүний дэргэд суух хэрэг байхгүй. Таныг “Эвий, хөөрхий” гэснээр тэр хүн зүгээр болчихгүй. Өвчин зовлонтой нэгэндээ битий оч гэж байгаа юм биш. Тав, арван минут сэтгэлийг засч саатаад, явж ажлаа хийх хэрэгтэй. Учир нь өвчтэй хүнд урдаас нь хөмсөг зангидан суух хүн биш эм тарианы мөнгө хэрэгтэй. Таны нүүр биш эмчийн гар, мөнгө хоёр л өвчтэй хүнд буян болно. Хов жив, зовлон зүдгүүр ярьж суугаа хүний өмнөөс сайн сайхан зүйл ярих боломжгүй. Read More »

Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Read More »

Зах зээлийн хүндрэл бэрхшээл, ажилгүйдэл, ядуурал мэдээлэл, соёлын эрэлт хэрэгцээний хомсдолтоос шалтгаалан хүн амын шилжилт, хөдөлгөөн дотооддоо төдийгүй гадагшаа ихэсч, гэр бүлийн орчинд шинэ хэв маяг нэвтэрч байна. Тансаг байдал, орчин үеийн машин технологи амьдралын хэрэгцээ боллоо. Хот суурин газар шилжин суурьшсан залуус эх, эцэг болоод эмээ өвөөгийн өдөр тутмын хяналт сургамж зөвлөгөөнөөс хөндийрөх болсноор Их гэрийг эрхэмлэх ёс суларч хамаатан, төрөл садантайгаа төдийлөн холбоогүй хөндий амьдарцгаадаг шинэ /бага/ гэр бүлүүдийг бий болгосоор байна.

Хотын гэр бүлд ч их өөрчлөлт орж байна. Хотын гэр бүлүүдийн нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг болсон юм. Хотын хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав бага, бараг байдаггүй. Тааралдсан ч нийлээд ярих сэдэв байдаггүй. Хотын гэр бүлүүд нь байршлаараа хөршүүд ч гэсэн нийгмийн хүрээнд бодитой хөрш байх нь тун цөөрчээ.

Гэр бүл дэх өөрчлөлтөд хөдөөгийнхнөөс хотынх нь илүү оржээ. Яагаад гэвэл хөдөөгийнхөн нь уламжлалт гэр бүлийн хэлбэрийг бодитойгоор нь илүү байдаг. Залуусын боловсролын түвшин, чадвар, эдийн засгийн чадавхи тасралтгүй дээшилсээр байгаа нь тухайн өрх бүлийн дотор өвөө, эмээ улмаар эх эцгийн зонхилж ирсэн байр суурьд нөлөөлөх боллоо.

Анхны гэрлэлтийн дундаж нас 1950 онд эрэгтэй нь 26, эмэгтэй 23 нас байсан бол орчин цагт гэрлэлтийн дундаж нас 3-4 насаар нэмэгдлээ. Read More »

1.Хувьсан өөрчлөгдөхийн утга

Одоо юм бүхэн өөрчлөгдөж байна. Ер нь хувьсаж өөрчлөгдөнө гэдэг орчлонгийн мөнхийн хууль л даа. Гэхдээ Монголд аливаа юм харьцангуй түргэн, бүр эргэлзэж гайхмаар эсрэгээр өөрчлөгдөх нь хачин. Өнөөдөр намгийн мэлхий хиймэл жигүүртэй болчихсон нисэж дээдсийн титэм дээр шүлсээ хаяж байхад будаа түүдэг байсан тагтаа мах иддэг болчихоод хажуугаараа өнгөрсөн нохойг улаан нүдээр харж “Зовлогыг чинь тонших үе ирнэ дээ” гэж битүү занаж байна. Ийм атаа хорсол, занал зүхлийн гэмээр далд аниртай ахуйд Монгол хүний зан чанар эрс өөрчлөгдөж байна. Хүнийг үнэлдэг үнэлгээ, шалгуурууд ихэд шинэчлэгдэж харыг цагаан, хатууг зөөлөн гэж үзэх боллоо. Хуучин цагийн гүндүүгүй, томоотой, нуруутай, хүн сайтай гэх зэрэг үнэлгээ нь орчин цагт “мангар, амьдрах чадваргүй, хонины морь” гэсэнтэй дүйж байна. Ямар ч аргаар хамаагүй баяжсан, далд бизнес хийчихдэг, морь уяж, мөнгөн бүс бүсэлдэг хүнийг орчин үед манлайн дээд хэмээн үзэж хууль түүний уланд гишгэгдэж гууль бүү хэл үхсэн царцааны сэг болж байна. Тийм л манлай нараас их хурлын гишүүн тодорч төрийн аварга үйл хэрэг өрнөж, авилга хээл хахуулийн салхийг хөгжөөн цаг хугацааны чанад руу нүүж явна. Нохой нохойгоо барьж, нам намаа хэмлэж, лам биднийгээ тайвшруулавч луйврын засаглал ээлж халаагаа авалцаж Монгол хүний ааш араншин өөрчлөгдсөөр… Аль нь зөв аль нь бурууг хэлэх амьтан байхгүй учир дур дураараа оршихын гайхамшгийг үзэж амсаж нэг хэсэг нь баяжин гаарч, нөгөө хэсэг нь ядууран цөөрч байгаа нь орчлонгийн хувьсан өөрчлөгдөхийн хууль буюу. Read More »

Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын валютын үнэ цэнийг харуулсан үзүүлэлт юм. Валютын ханш нь шууд болон шууд бус гэж хоёр хуваагдана. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулах /Жишээ нь: АНУ-ын хувьд 1 ам.доллар = 1164 төгрөг/ бөгөөд энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг хэлбэр. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна / АНУ-ын хувьд 1 евро = 1.3380 ам.доллар/. Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг. Монгол улсын хувьд шууд бус валютын ханшийг ашигладаг.

Инфляцийн тухай ойлголт нь юун түрүүнд таны хэтэвчинд эсвэл дансанд буй мөнгө өөрийн худалдан авах чадвараа хадгалж чадах уу? үгүй юү? гэсэн асуудалтай холбогдоно. Энэ нь инфляцийг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн ерөнхий түвшний өсөлт гэж тодорхойлдогтой холбоотой. Бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн түвшний өсөлт нь хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах сонирхол нэмэгдэх, тэдгээрийг үйлдвэрлэхэд оролцож буй түүхий эд материалын үнийн өсөлт, хүмүүсийн гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүдээр нөхцөлддөг. Инфляцийг эдийн засгийн янз бүрийн хувьсагчуудаар хэмждэг боловч хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь хэрэглэгчдийн өргөн хэрэглээний барааны үнийн индекс (хэрэглээний үний индекс гэж нэрлэдэг) болон тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн индекс (дотоодын нийт бүтээгдэхүүний дефлятор гэж нэрлэдэг) юм.

Мөнгөний тухай ойлголт нь хүний амьдрал болоод эдийн засгийн харилцаатай салшгүй холбоотой боловч цаг хугацаанаас хамааран ялгаатай зүйлүүдээр илэрхийлэгдэж байсан. Австрийн чиглэлийн эдийн засгийн сургаалийг баримтлагч Людвиг вон Мизес /Ludwig von Mises/ мөнгийг эд бараан мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө гэж гурван төрөлд ангилсан. Эд бараан мөнгө нь солилцооны /бартерийн/ эдийн засагт түгээмэл хэрэглэгдэж байсан бөгөөд үүний хамгийн дэвшилтэд түгээмэл хэлбэр болох алт, мөнгөн зоос нь 17-р зууны эхээр Европт хамгийн түгээмэл мөнгө болж хэрэглэгдэж байжээ. Эд бараан мөнгөний маш олон сул талыг халсан мөнгө болох бэлэн мөнгө нь үндсэндээ цаасан ба зоосон хэлбэртэй бөгөөд анх Хубилай хаан өргөн дэлгэр газар нутагтаа цаасан мөнгийг эдийн засгийн харилцаанд нэвтрүүлсэн гэж түүхийн зарим сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Орчин үеийн техник технологийн өндөр хөгжилтэй эдийн засгийн харилцаанд цаасан болон зоосон мөнгө нь бэлэн бус мөнгө буюу бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох төрөл бүрийн чек, төлбөрийн карт, бэлэн бус мөнгөн шилжүүлгүүдээр солигдож байна. Хэдийгээр мөнгө гэж юу вэ? гэдгийг яг нарийн тодорхойлох боломжгүй боловч өр болон бүтээгдэхүүн, үйлчилгээний эцсийн төлбөрийн хэрэгсэл гэж нийтээр болон хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг мөнгө гэнэ гэсэн тодорхойлолт байдаг.  Мөнгө нь эдийн засагт дараах үүргийг гүйцэтгэж, дараах шинжийг хадгалсан байдаг. Мөнгө нь эдийн засагт
1) тооцооны нэгж,
2) солилцооны хэрэгсэл,
3) өртөг хадгалах,
4) зах зээлийн хөрвөх чадварын хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Мөнгө нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хуулиар баталгаажсан, хэрэглэж, зөөвөрлөхөд хялбар, тооцооны хамгийн бага нэгж болж чадах, нийлүүлэлт нь хязгаарлагдмал, гэх мэт үндсэн шинжүүдийг хадгалсан байдаг.

20000 төгрөгийн нууцлал

20000jpeg.jpg


1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодроно
2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу “MONGOLBANK” гэсэн үгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, “МОНГОЛБАНК” гэсэн үгний товчлол болох “МБ” үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр “MONGOLBANK” гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана. Read More »