Skip to content

WordPress.com – той муудлаа

August 16, 2008

Муухай :p, Unicode дэмждэг ч юм шиг үгүй ч юм шиг балай юм аа, крилээр үүсгэсэн категориуд орж үзэж болохгүй байна. Блогоо өөрийн вэб рүү нүүлгэлээ.

http://goodluck.ariunbolor.org

Болсон шүү. Одоохондоо олигтой юм тавиагүй байгаа. Мэдээж та бүхэн юу уншихыг хүсэж байгаагаа бичиж үлдээж болно шүү. Би чадах чинээгээрээ л олж тавьна аа.

CSS ашиглан дурын үсгийн фонтоор бичих болжтой

August 13, 2008
  1. @font-face {
  2. font-family: “фонтын нэр”;
  3. src: url(http://site/fonts/фонтын нэр”) / * Мэдээж ашиглах фонтоо сервертээ хуулж өгнө. Тухайн хуулсан файлын замаа энд зааж өгнө * /
  4. }
  5. H1 { font-family: “фонтын нэр”, serif }

Google Adsense

March 23, 2008

Second msg

March 5, 2008

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад чамайг гэж ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь гарцаагүй тэр үгийг чинь онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

First msg

February 27, 2008

Ам нэг байхад, чих хоёр байдаг юм үгээ мэд.
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм замаа мэд.
Хань ганц байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд.
Амжилт таныг тосож байхад, алдаа таныг отож байдаг юм өөрийгөө мэд

Би хичээлээ 10% ойлгож байна даа

February 16, 2008

Хичээл эхэлсэн эхний өдөр хамгийн эхний цаг Англи хэлний хичээл байлаа. Ангиа хайгаад олдоггүй гоёо юм болсон шүү. Тэгээд дараагийн хичээлдээ суулаа ойлгох юм юу ч алга. Шулганаад л байх юм, даанч ойлгохгүй юм даа. Урьд нь үзэж харж байсан юм дайралдвал жаахан ойлгомор аядаад л, ерөнхийдөө бол 10% л ойлгож байна. Удахгүй сайжирна гэдэгт итгэж байна. Хичээл их гоё, сайн ойлгодог бол хичээлдээ суухгүй шалгалтандаа суугаад байсан ч болохоор л юм байна. Дараа жилээс суухгүй ээ. Номоо аваад хичээлээ хийчихээд тэгээд л ажилаа хийж байвал болох юм шиг санагдлаа. Удахгүй шалгалт эхэлнэ. :р энэ ч мөд давахгүй даваа байх даа. хэхэхэ. Аан тийм Баагийг ирэхийг маш их хүлээж байна шүү. Хурдан ирээрэй. Тэгвэл хааяа нэг хот дамжаад уулздаг болно. Бусад найзууд маань хүрээд ирвэл ч бид ихийг хийнэ дээ. Найз нь одоохондоо хар ажил гэж нэрлэдэг шал угаах, юм зөөх гэх мэтийн л ажил хийж байна. :р Удахгүй мэргэжлийн ажилаа хийдэг болно оо. Тэгвэл нэг сайхан амьдралын эхлэл харах байх.

Яг онгоцоноос буухад

February 10, 2008

Денверээс Рапид хотод оройны 10 цаг 04 минутад буюу яг цагийн хуваарийн дагуу буулаа. Онгоцноос буугаад түнэлээр нисэх онгоцны буудал руу дамжин орлоо. Ачаагаа авах санаатай бууж явтал миний хайр аль хэдийн ирчихсэн, найз охины хамт тосож байлаа. Миний маш удаан хүлээсэн мөч ирсэн юм шиг л санагдаж байлаа. Би бодохдоо бид хамтдаа л байх ёстой гэж боддог юм. Газар цөмөрч, тэнгэр нурж байсан ч хайртай хүнтэйгээ хамт байхаас илүү аз жаргал гэж байхгүй байх. Ингээд бид уулзаад хамтдаа ачаа авах хэсэгт очлоо. Нэг чемоданаа аваад харих боллоо. Учир нь нөгөө чемодан маань аль хэдийн өөр хот руу явчихсан бололтой. Ингээд маргаашыг хүлээж байж нэг чемоданаа авах боллоо. Маргааш өглөө нь 12 цагт нисэх буудлаас утастаад таныг гэртээ байвал таны чемодоныг аваачиж өгөх гэсэн юм гэж байна. Ингээд чемодан ч хүрээд л ирлээ. Үйлчилгээний хувьд сайхан юмөөө.  За ингээд шинэ гэртээ харьсан даа. Удахгүй их олон адал явдалууд учирах байлгүй дээ. Яагаад гэвэл би юм чинь :р

Үргэлжлэл бий . . .