Skip to content

Компьютерийн гэмт хэрэг

December 1, 2006

Өнөөдөр Нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад гэсэн Очироогийн блогийг унштал түүний доор сэтгэгдэл үлдээсэн нэгэн Нээлттэй эхийн програм хангамж хямд байж чадах уу? гэсэн нэгэн бичлэгийг уншаад одоогоос 6-7 жилийн Компьютер.MN сэтгүүл дээр бичиж байсан нэг зүйл санаанд орж доор ямар ч засваргүйгээр орууллаа. Дээр үед бичсэн зүйл тул одоо жаахан тохирохгүй болсон зүйлс байж мэднэ.
********************************************************************
Компьютерийн гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ?
Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маань компьютераас улам бүр их хамаарсаар байна. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа. Тухайлбал та утсаар ярихаар залгахад, орон сууцны төлбөрөө төлөхөд, гэрлэлтээ болон төрсөн хүү охиноо бүртгүүлэхэд гээд олон олон үйлдэлүүд дээр компьютертай холбогдож байна.
Гэтэл нөгөө талд цаг өнгөрөх тусам сонин сэтгүүл дээр компьютерийн хакерууд банкны данснаас их хэмжээний мөнгө хулгай хийлээ, шүүх, зэвсэгт хүчний байгууллагуудын компьютер руу халдаж мэдээлэл хулгайллаа өөрчиллөө, засгийн газарын мэдээллийг устгалаа гэх мэт олон олон сөрөг үзэгдлүүд гарсаар байна. Түүнчлэн компьютерийн вирусууд таны компьютер дээр чимээгүй сууж таны компьютер дээрх мэдээллийг нөгөө үгээр бол хөдөлмөрийн үр дүнг тань устгах боломж хүлээгээд сууж байна.
Өнөөдөр компьютерийг тойрсон олон гэмт хэрэгүүд гарсаар байна. Харин эдгээр гэмт хэрэгийн аль нь компьютерийн гэмт хэрэг аль нь биш гэдгийг ялган тодорхойлоход төвөгтэй асуудалын нэг юм. Түүнчлэн магадгүй ирээдүйд хорлон сүйтгэх террорист ажиллагаанд компьютерийг шинэ төрөлийн зэвсэг болгон ашиглах, ингэснээр бөмбөг тэслэх, барьцаалах, хулгай хийх зэрэгтэй дүйцэх хор уршигуудыг учруулах юм. Иймээс бид ирээдүйд гарч болох компьютерийн эрсдэл, сөрөг тал юу байж болох үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ гэдгийг тогтмол бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.
Компьютертай холбогдсон гэмт хэрэг олон хэлбэртэй байдаг бөгөөд эдгээрийн заримаас дурьдая.
1. Мэдээллийн хулгай.
2. Өгөгдөл рүү хандсан зөвшөөрөлгүй хандалтаар өгөгдөлийг өөрчлөх
3. Программ хангамжийн хулгай.
4. Техно-вандализм
5. Өвчтөний эмийн жорыг компьютерт өөрчлөн хүний амь бүрэлгэх
6. Хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах
7. Мөнгийг компьютер ашиглан хулгайлах
8. Техник хангамжийг дууриалган үйлдвэрлэх
9. Хуурамч бичиг баримт үйлдэх
Дээрх жагсаалтын заримыг нь компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болохуу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм. Тухайлбал хуурамч бичиг баримт үйлдэхийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэж болох эсэхийг хэлэхэд төвөгтэй юм. Тэгэхээр компьютерийн гэмт хэрэгийг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлсон байдаг. Дээрх жагсаалтын эхний 8 хэлбэрийг компьютерийн гэмт хэрэг гэж үзэн тодорхойлсон тодорхойлолтыг өгсөн улс орон олон байдаг.

Хакер
Компьютерийн гэмт хэрэгийн тухай ярихад компьютерийн хакерийн тухай тогтмол яригддаг. Хакер гэдэг нь компьютерийн систем рүү программчлалын аргаар хууль бусаар халдагчидийг хэлдэг. Компьютерийн хөгжилийн явцад маш олон тооны хакерууд бүртгэн шинэ шинэ төрөлийн гэмт хэрэгийг үйлдсээр байна. Тухайлбал:
• Хакерууд нь утасны шугамаар Интернет болон бусад сүлжээ рүү удаан хугацаагаар холбогдох шаардлага тогтмол гардаг бөгөөд энэ зардал нь заримдаа маш өндөр болох тохиолдол байдаг. Иймээс хакер бүрийн хамгийн түрүүнд сурдаг зүйл бол өөр эзэмшигчийн утасны дугаар эзэмших, утасны тоолуурыг зогсоох зэрэг ажилыг сурдаг байна. Ингэснээр гудамжны таксофоны шугамыг хааж ажилгүй болгон түүнийгээ сүлжээ рүү холбогдоход ашигладаг байна. Тиймээс FM радиогоос зарласан шагналтай тэмцээнд нэгэн хакер түрүүлсэн байна. Тэрээр тухайн FM радиоруу холбогдох бүх дуудлагыг харин өөрөө энэ үед чөлөөтэй орон асуулт бүрд үнэн худал хариулсаар ганц оролцогч болон ялсан тохиолдол хүртэл гарч байжээ.
• 1980-аад онд Майкл Синержи хэмээх хакер Америкийн үндэсний санхүүгийн агентийн систем рүү нэвтэрч ерөнхийлөгч Роналд Рейгэний мэдээллийн файл руу хандсан бөгөөд яг энэ үед түүнтэй зэрэг 63 хүн хандаж байхыг ажигласан байна. Харин Майкл Синержи тухайн системийн хамгаалалтын цоорхойг Холбооны Мөрдөх товчоонд мэдэгджээ.
• 1988 онд Америкийн үндэсний банкаас компьютераар дамжуулан 70 сая доллар хулгайлан шилжүүлж байгаад 3 хакер баригджээ.
• Францад нэгэн хакер валют солих машиний ханшийг алсаас компьютераар өөрчилөх аргыг олон дараах аргаар их хэмжээний мөнгө олжээ. Тэрээр эхлээд 5 доллар 1 франктай тэнцэх болгоод 100 франк сольсноор 500 доллартай болжээ. Дараа нь 1 доллар 5 франктай тэнцэх ханштай болгосноор 500 доллараа сольж 2500 франктай болсон байна. Гэх мэт энэ аргаар их мөнгө олжээ.
• Америкийн Индиана мужийн 17 настай Фрай Гай хэмээх хакер 1989 онд утасны шугам сонсох тал дээр өндөр мэргэшсинээр олон хүний кредит картны дугаар нууц үг зэрэгийг мэдсэнээр зарим баян үйлчлүүлэгчдийн кредит картаас бага бага мөнгө сааж байгаа нь тогтоогдсон байна.
Орчин үед хакерууд клуб болон бусад зохион байгуулалттай ил далд олон байгууллагууд байгуулан ажиллаж хакеруудын арга улам хөгжисөөр байна. Компьютерийн гэмт хэрэгийн ертөнцөд орохыг хүсэгчид ч олон байдаг. Тухайлбал Германы хакерын клуб өөрийн гишүүддээ хакерийн сургалт, семинар явуулдаг түүнчлэн хакер хийх аргын судалгаа хийдэг зэрэг үйл ажиллагаатай бөгөөд энэ клубт шинэ гишүүн элсэхийг хүсвэл элсэлтийн төлбөр болгон компьютерийн вирус зохиож хэрэв тэр нь шаардлага хангавал гишүүнээр элдсэг байна. Хакерийн ертөнц өөрийн гэсэн эрх зүйг томь¸олон тодорхойлж компьютерийн мэргэжилтэнүүдийн хакер болох сонирхолыг өдөөх олон хэлбэртэй байдаг. Тухайлбал:
• Хакерууд өшөө авах чадвартай. Жишээ нь: Хакер өөрийн буруугаас биш байдлаар ажилаасаа халагдвал өшөөгөө авч хэрэгтэй өгөгдөл болон техник хангамжийг программчлалын аргаар устгаж болох юм.
• Хакерууд өөрийгөө хамгаалж чадна. Жишээ нь: Хакер ямарваа байгууллагат захиалгат программыг бичиж өгөөд төлбөрөө төлөхгүй бол программ хангамжийн бөмбөгийг байгууллагын компьютерийн системд тэсэлэхээр нээнтэглэж төлбөрөө баталгаатай төлүүлж болох юм.
• Эдийн засгийн давуу байдлыг олно. Жишээлбэл: Мөнгө хулгай хийдэггүй юмаа гэхэд эсрэг өрсөлдөгчийн нууцыг олж авах ингэснээр өрсөлдөх чадвартай болох зэрэг аргыг хэрэглэж болох юм.
• Хакерууд бол хүнд суртлын эсрэг тэмцэгчид. Мэдээлэл бол чөлөөтэй байх ¸стой гэж үзэж түүнийг нээхийг хүсдэг.
Гэвч энэ бүгд хүний сонирхолыг татах өдөөлтүүдэд хуулинд харшлах олон зүйл байдаг. Хууль гэдэг алив нийгэмд заавал мөрдөх ¸стой журам тул компьютерийн мэргэжилийн эзэмшиж байгаа хувь хүн бүр Оюуны өмчийн тухай хуулийг дор хаяж нэг удаа унших хэрэгтэй юм.

Вирус, Worm, Trojan horses
Компьютерийн вирус гэж юу вэ? Энэ нь хууль зүйн дагуу зүйл үү? Аль эсвэл гэмт хэрэгийн нэг хэлбэр үү? Гэх зэрэг зэрэг асуултыг авч үзье.
Вирус гэдэг нь компьютерийн программ бөгөөд өөрөө өөрийгөө бусад программ хувьлан халдаах чадвартай байдаг. Иймээс халдварласан программыг хэрвээ нэг компьютераас нөгөө компьютер руу хуулбал вирус компьютераас компьютер руу дамждаг. Вирус нь өөрийгөө хувьлан халдаан тараахаас гадна хор уршигтай үйлдэл хийдэг. Тухайлбал тодорхой өдөр компьютерийн бүх мэдээллийг устгах зэрэг хор уршигийг гүйцэтгэдэг.
Worm (өт гэсэн утгатай үг) гэдэг нь вирустай ижил бөгөөд гол ялгаа нь өөрөө өөрийгөө сүлжээгээр дамжуулан халдварлуулан тараадаг.
Trojan horse гэдэг нь вирус болон worm-оос нилээд ялгаатай программ юм. Trojan horse нь компьютерийн программ бөгөөд харагдаж байгаагаасаа өөр зорилгын үйлдэл хийдэг программ юм. Жишээлбэл: электрон шуудан ашиглах шинэ программыг авч суулгалаа гэж үзье. Гэтэл энэ программ маань электрон шуудантай ажиллахаас гадна танд мэдэгдэлгүйгээр таны компьютер дээр байгаа мэдээллийг өөр хаа нэг тийш нь илгээдэг эсвэл таны компьютерийн мэдээллийг өөр газараас харах хандахад зориулагдан бүтээгдсэн байж болох юм. Тэгвэл энэ төрөлийн программыг Trojan horse гэж нэрлэдэг. Çарим Trojan horse нь компьютер дээр шинэ вирусыг бий болгох үйлдэл ч хийдэг. 1990-ээд оны эхээр MS Word программын баримтын файлуудад вирус маш ихээр гардаг байсан ба энэ үед MS Word программыг хүртэл компьютер дээр өөрөө вирус бий болгодог Trojan horse байна гэж олон хүн үзэж байсан удаатай.
Төгсгөлд нь хэлэхэд Вирус, Worm, Trojan horses гэсэн эдгээр гурван төрөлийн программ хангамж нь хууль бус программууд бөгөөд эдгээрийг зохиогчидод хуулийн харгалзах арга хэмжээ авагддаг билээ.

Төгсгөл
Компьютерийн гэмт хэрэгийг өнөөдөр тодорхойлон хэлэх боломжтой гэж үзэж байна. Эхний хэсэгийн төгсгөлд үүнд тодорхойлолт хэрхэн өгч болох талаар авч үзлээ. Гэвч компьютерийн ертөнцөд олон шинэ гэмт хэрэгийн төрөлүүд цаашид гарахгүй гэж хэлэхэд хэцүү юм. Цаашид дараачийн дугаараар “мэдээллийн дайн”, “хакерийн дайн” зэрэг асуудалын тухай авч үзнэ. Цаашид “компьютерийн терроризм”-ийн тухай асуудалыг авч үзнэ.
Компьютерийн гэмт хэрэгийг тодорхойлон хэлэх боломж байгаа тул үүнийг зохицуулах хуулийн заалтуудыг тодорхойлох, хариуцлагын хэмжээг тогтоох зэрэг нь боломжтой бөгөөд заавал авч үзэх асуудалын нэг юм.
********************************************************************

Дээрх дээр нэмээд хэдэн зүйл хэлэхэд бид хаалттай эх бүхий програм хангамж хэрэглэх нь өөрийн тагнуулыг хэрэглэж байгаа биш гэх баталгаа байхгүй юм.

Нээлттэй эх бүхий програм хэтэрхий хуулийн дагуу тул хуулчид юу хэлж чаддаггүй гэж үг ч байдаг.

Эх сурвалж: http://gobigobi.blogspot.com/

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: