Skip to content

Монгол залуусаа харьд алдаад дуусах нь

December 1, 2006

Холын холдоо сэтгэл минь эзгvй
Хоймрын наранд хайр минь чи эзгvй

Амьдралын уртад хань минь эзгvй
Алдаа оноотой итгэл эзгvй
Чиний vгvйд амьдрал, жаргал, эх орон чинь эзгvй…

Өнөөдөр Монголд гэр бvлээс хэн нэг нь БНСУ болон бусад харийн орныг зориогvй айл бараг байхгvй болжээ. Эх орондоо ихийг хийж бvтээх насандаа яваа залуус яагаад харьд амьдрахыг илvvд vзэх болов. “Америк эрх чөлөөний орон, тэнд л оччихвол сайхан амьдарна” гэх мөрөөдөлд залуус автаад байна уу. Эсвэл хөгжилгvй, хvмvvс нь залхуу хойрго, бас ажиллах гэсэн хvсэл эрмэлзлэлийг нь дэмжээд өгөх төр, засаггvй болохоор Монголоос тэд зугтаж байна уу. Аль нь ч биш. Тэд аз жаргал, амар хялбар амьдрал харж яваагvй. Шалтгаан нь ердөө л мөнгө олж амьдралаа сайжруулах. Хvний амьдралын зайлшгvй хэрэглээ орох оронтой болох гэж олонх нь хvний нутгийг зорьдог. Эх оронд маань бидний амьдралын наад захын баталгаа хангагдаагvй болохоор залуус харийг зvглэсээр байна. Эх орондоо хайртай, улс орныхоо төлөө санаа зовнидог байлаа гээд яах юм бэ. Нэгэнт насаараа vнэнч зvтгээд ч орох оронтой болж чадахгvйгээс хойш. Ингээд л тэд хvнд хvчир, хар ажилд хэдэн жил биеэ хайрлахгvй нухлуулж амьдралаа “баталгуужуулах”-аар бөөн бөөнөөрөө явсаар, эх орон нь эзгvйрсээр. Монгол хvний толгой дээр нар жаргахгvй“Хятад хvний толгой дээр нар жаргахгvй” гэсэн vг бий. Энэ vгийг хятадууд хvний олноороо бардамнаж гаргасан биз. Харин өнөөдөр дээрх vгийг цөөхөн монголчууд хэлж суугаа ч тэдэн шиг олуул гэдгээрээ бардамнаагvй нь ойлгомжтой. Монгол Улс 2.3 сая хvнтэй хэмээн ярьдаг ч vvний хэд нь эх орондоо, хэд нь хилийн цаана амьдарч байгаа бол. Холбогдох газрууд гадаадын улс орнуудад зөвхөн хуулийн дагуу амьдарч, ажиллаж буй иргэдийн тоог л хэлж мэднэ. Манай улсад гадаадад ажиллах хvч зуучилж буй албан ёсны зөвшөөрөлтэй 19 байгууллага бий. Тэдний зуучилсан иргэдээс гадна “хараар” амьдардаг олон монгол хvн байгааг мартаж болохгvй. Манайхан хэн нэгнээр зуучлуулж, эсвэл хэдэн сарын хугацаанд хэл сурах нэрээр, бvр хэн нэгэнтэй хуурамчаар гэр бvл болоод хvртэл хил давж байгаа. Гарах арга нь ялгаатайгаас биш олонх нь тэндээ vлдээд, ажил хийж мөнгө олох нэг ижил зорилго өвөртөлсөн. Монголчуудын хошууран цувдаг болсон улсын нэг нь яах аргагvй БНСУ. Тус улсад 22 мянга гаруй монгол хvн ажиллаж, амьдардаг гэсэн баттай бус тоо байдаг. Манайхаас тус улсад ажиллах хvч, дадлагажигч зуучилдаг албан ёсны зөвшөөрөлтэй “Монгол ньюс”, “Зуучлах товчоо”, “Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо” гэсэн гурван байгууллага бий. Дээрх иргэдээс 12 мянга орчим нь эдгээр байгууллагаар зуучлуулсан, хуулийн дагуу ажиллагчид. Yлдсэн 10 мянга нь тэнд хараар амьдарч байна гэсэн vг. БНСУ-ын дараа орох “сэтгэл татсан” орнуудын нэг нь АНУ. Тэнд дээрхтэй дvйхvйц тооны монгол хvн амьдардаг гэсэн багцаа тоо байна. Монгол хvмvvс адтай гэхэд ч хаашаа юм. Учир нь баргийн хvн зvглэхбайтугай, сонсоход эмээхээр дайн, самуунтай Ирак, Израйльд хvртэл монгол хvн аль хэдийнэ оччихсон явах болж. Манайхан явж харийнхан ирэх цагаарАжиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай хуулийг манай улс 2001 оны зургадугаар сарын 1-ээс эхлэн дагаж мөрджээ. Жил бvр дэлхийн өнцөг булан бvрийг зорин мянга мянган залуу нvдэндээ нулимстай, зvрхэндээ гунигтайгаар эх орноо орхин одож байна. Харин тэдэнтэй зөрөөд хvрз, жоотуугаа барьж, монгол охидыг өөрийн болгож зугаацах хvсэл өвөртлөсөн олон мянган хятад, солонгосчууд ирдэг. Учир нь манай улсад хуулийн дагуу болон хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг дээрх орны иргэд эзэлдэг. Хөдөлмөр, халамжийн vйлчилгээний газраас 2001 онд 5626, 2002 онд 8075, 2003 онд 7532, 2004 онд 7250, 2005 онд 8173 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ. Харин энэ оны нэгдvгээр улирлын байдлаар 72 орны 6467 гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгосон аж. Тэдний 60 орчим хувийг хятад, орос, vлдсэнийг нь Украин, БНСУ, АНУ зэрэг орны иргэд эзэлж байна. Монгол хvний хөл хvрээгvй газар бараг vлдээгvй шиг манай улсад дэлхийн олон орноос холын Африкаас хvртэл ажилчин ирдэг болсон гэхэд хилсдэхгvй нь. Дээрх тоон дээр хууль бусаар амьдарч, ажиллагчдыг нэмбэл Монголын хvн амын тал хувьтай тэнцэж, бараг илvv гарах шахсан тоо гарах байх. Уг нь аль ч салбарт гадаадын ажилчдын тоо монголчуудаас цөөн байх хуультай ч энэ нь амьдралд хэрэгжих нь цөөн. Гаднаас ирэх ажилчдын тоо жил ирэх бvх өсөхийн хэрээр ажлын байргvй болсон монгол залуус гадагш гарах нь улам нэмэгдсээр байгаа юм. Гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийг салбараар нь авч vзвэл уул уурхайн олборлох vйлдвэрлэлийн салбарт 52.0, барилгад долоо, боловсролын салбарт 12.5 хувь нь ажиллаж байна. Харийн иргэдийн дийлэнх нь мэргэжлийн анхан шатны боловсролтой байдаг аж. Хууль бусчуудын хувьд голдуу ядуу, амьдралын боломж муутай нь ирдэг учраас боловсрол, мэдлэгийн талаар ярихад ч илvvц. Тэгвэл боловсрол нимгэн, хууль бус харийнхны оронд бид бvрэн дунд болон дээд боловсролтой олон мянган залуусаа гадагш алдаж байна. Дээрээс нь харийн ажилчдын 80 гаруй хувийг зөвхөн эрчvvд эзэлдэг. Гадныхан ажилладаг газар бvрт шахам монгол охид цуглаж, биеэ vнэлэх нь vнэлж, замбараагvй байдал vvсч буй. Залуус их зvйл хvсээгvй Нvvдэлчин удамтайгаа батлах гэсэн шиг дэлхийгээр нэг тарчихаж бид. Гэтэл эх оронд нь хийж бvтээх насны идэр залуус цөөн vлдэв. Улс орноо “сахиж” vлдсэн цөөн эрчvvд нь архинд донтож, арчаагаа алдчихсан. Ганц бие бvсгvйчvvд олшроод байгаагийн нэг шалтгаан нь энэ. Хамаг сайхан залуусаа харьд алдаад Монгол эзгvйрч хоцрох нь. Ээж, аавыгаа, эхнэр хvvхдээ, ах дvvгээ орхин явсан тэдгээр залуусын хэд нь эх орондоо эргэж ирэх бол. Гадаадад олон жил ажилласан залуус ихийг сурч мэдээд ирсэн ч тэднийг дэмжиж ажиллах, сурсныг нь ашиглах талаар гар сунгах төр, засаг алга. Тэгээд л тэд гацаанд орчихоод байна. Залуусаа дэмжвэл, улс орон уналтаас гарч чадна. Залуус төр, засгаас их юм хvсээгvй. Орон сууцыг нь зээлээр олгож, ажлын байр бий болгоход л асуудал шийдэгдчихмээр.Харийнханд өгчихсөн тэр ажлыг манай залуус хийж чадахгvй гэж vv. Хямд хөлсөөр хууль бусаар орогнож, гэмт хэрэг буруу булхайн vvр болсон хууль бус ажилчид авах уу, эх орныхоо хөгжилд нэмэр болгож, монгол залуусаа ажиллуулах уу гэдгийг ажил олгогчид ч бас анхаараасай. Харийг зорьсон залуусын олонх нь тэндээ шингэж, улс орон эзгvйрсээр, харин тэдний байрийг харийнхан эзлэхэд хvрлээ биш vv.

Эх сурвалж : /С.ТУУЛ (2006.05.24) Өнөөдөр сонин /

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: