Skip to content

Программчлалын Мерфийн хууль

December 1, 2006

Төслийн удирдагч

  • Өдөржингөө ажиллаад ганц удаа суниахад төслийн удирдагч орж ирдэг.
  • Программ бичиж чаддаг нь программаа бичдэг, чаддаггүй нь төслийн удирдагч байдаг.
  • Программчлалын ажил удаан явагдаж байгааг илтгэхийн тулд долоо хоногт нэг удаа тайлан бичдэг, өдөр болгон хуралддаг.

Bad sector

  • Дискийн bad sector дандаа программын чухал хэсэг юм уу хамгийн урт модуль хадгалагдсан газар таардаг

Хэрэглэгчийн хүсэлт

  • Хэрэглэгч дандаа байхгүй модулийг хүсдэг.
  • Хэрэглэгчид хэрэгтэй модуль байгаа гэж заавар дээр байвал тэр нь дараагийн версид орно гэж бичсэн байна.
  • Хэрэглэгч Shareware програм татаж авбал хэрэгтэй модуль нь дандаа мөнгө төлсөний дараа идэвхжинэ гэсэн үг гарна. Мөнгө төлсний дараа тэр модуль нь шаардлага хангахгүй.

Программын хүлээлгэж өгөх

  • Программыг хүлээлгэж өгөх ёслолын үед ядаж нэг алдаа гарна.
  • Хичнээн сайн менежменттай компани ч программаа хугацаандаа дуусгадаггүй
  • Хэрэглэгч амархан юм хийлгэнэ гэвэл тэр нь программчлахад маш хэцүү зүйл байна.
  • Тест ямар ч алдаагүй болсон ч хэрэглэгч алдаа олно. Ядаж тэгд хувааж үзнэ.

Программын заавар

  • Хамгийн хэрэггүй программ хамгийн сайн заавартай байдаг.
  • Программын ашиглах зааварт амархан хэсгийг хамгийн сайн тайлбарласан байдаг.
  • Программын зааварт харахыг хүссэн зүйл байдаггүй.
  • Программын заавар бичих нь программ бичихээс хэцүү.
  • Программын заавар ихэнхдээ бичсэн программаас урт байдаг.

Эх сурвалжыг : http://khishgee-it.blogspot.com/

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: