Skip to content

Програм зохиогчдыг тогтоох аргагүй

December 1, 2006

Монголд програм хангамжийн мэргэжлээр жилд 600 орчим оюутан төгсдөг. Програм хангамжийн чиглэлийн 70 орчим компаниуд байдаг. Нийт 1200 орчим мэргэжилтэн програм зохиогч хийгээд сууж байна гэсэн албан ёсны бус хэсэгчлэн түүвэрлээд баримжаалан гаргасан тоо байдаг. Эндээс харахад энэ мэргэжлээр төгсөгчид ихэнх нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч байна?

Гэтэл нөгөө талаас шинээр төгсөгч оюутан ирээд шууд прогам зохиох ажилд ихэнх нь сайн бэлтгэгдээгүй байдаг. Сургууль гэдэг хамгийн суурь үндсэн мэдлэг олгохоос шууд үйлдвэрлэлд бэлэн хүн бэлдэх боломжгүй гэдэг нь ч мэдээж. Иймээс үйлдвэрлэлд бэлэн болох хүртлээ дор хаяж 6 сар бэлтгэгддэг. Энэ нь компаниас хүний хөгжилд оруулж буй тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг нь мэдээж юм.

Гэвч Монголд өнөөдөр програм хангамжийн компани бүрийн тулгардаг нэг хэцүүхэн асуудал нь хүний нөөцийн асуудал байсаар байдаг. Дээрхээс харахад тооны хувьд хангалттай мэт атлаа эдгээр ажилчид нь тогтвортой ажилладаггүйд байдаг. Дээр хэлсэнчлэн 6 сар бэлтгэгдээд ажилдаа дадсан ажилтан тун удалгүй ажлаасаа гараад байх нь компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нилээд дарамттай.

Тэгэхээр энэ ажилчид яагаад тогтворгүй байна вэ гэдэг шалтгаан олон боловч түгээмэл хэдэн тохиолдлоос тоочьё. Нэг хэсэг ажиллаад мэдлэг туршлага нь гайгүй болохын алдад гэнэт Америк, Япон, Англи гээд гадаадад сурахаар ажиллахаар яваад өгдөг. Эсвэл өөр компани арай илүү цалин нөхцөл амлахаар яваад өгнө (Upgrade your job, upgrade your future гэсэн Америк үгэнд их дуртай. Монголыг Ази дахь хамгийн Америк маягийн улс гэдэг нь зарим талаараа үнэн ч юм шиг). Гэтэл энэ нь нөгөө урвуулж байгаа компани дахин шинэ ажилтныг эхнээс нь бэлтгэх хөрөнгө оруулалтаа хэмнэж байгаа хэрэг. Түүнчлэн хувиараа ажиллахаар ажлаас гарчихна. (Хувиараа ажиллах сонголтыг хийж байгаа залуус нь макро түвшинд улсад нэг их ашигтай хувилбар биш боловч хувь хүний өөрийн эрх чөлөөт сайхан сонголтын нэг бөгөөд ингэж ажиллаж амьдрахаар шийдсэн хүмүүст зориулсан зөвлөмж дараа бичнэ гэж бодож байгаа. Өөрийн туршлага болон уншсан зүйлсээс цуглуулж байгаа. Монголд ийм залуус улам олшроосой гэж дотроо бас хүсдэг.)

Иймээс Монголын компаниудын хувьд ажилчин ажлаасаа гардаг, шинээр ордог үзэгдэл тогтмол тул үүнтэй эвлэрч харин хүнээс хамаараагүй, үүнд тохирсон менежмент хэрэгтэй билээ. Тэгэхээр ямар?

Эх сурвалж : http://gobigobi.blogspot.com/search/label/%D0%AD%D1%80%D0%B3%D1%8D%D1%86%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: