Skip to content

Үггүйгээр ойлголцох нь хамтын ажиллагааны шинэ хэлбэр

December 1, 2006

Програм Хангамжийн төслийн менежмент бол сонирхолтой судалгааны чиглэл билээ. Сүүлийн жилүүдийн судалгааны онолууд нь даалгаврын зохицуулалт, хоорондын нягт харилцаа зэрэг дээр суурилсан чиглэлүүдийг судлаж ирсэн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоорондын харилцааг илүү чухалчлах болсон нь одоо миний энд хөндөх асуудалтай мөн уялдах юм.

Тэгэхээр сүүлийн жилүүдийн эдгээр судалгаа нь мөн л энэхүү арга хандлага нь нилээд төвөгтэй асуудлуудтай тулгарахыг ойлгож байна. Ялангуяа мэдээлэл, холбооны технологи хөгжсөн өнөө үед багийн хүний нөөцийг нэг дор цуглуулах нь заримдаа хэцүү буюу үл гүйцэлдэх байх нь элбэг. Түүнчлэн аутсоорсинг мэт үйл ажиллагааны тохиолдолд багийн зарим гишүүд захиалагчдаа ойр байрлан баг нь газарзүйн хувьд тархсан хэлбэр нь ашигтай байх үед тархсан багаар ажиллах нь элбэг болжээ. Энэхүү бодит хэрэгцээнээс шалтгаалан тархсан орчинд хамтран ажиллах хэлбэрийг маш сайн дэмжих хэрэгслүүд ч хийгдэн эдүгээ өргөн хэрэглэгдэх болсон бөгөөд бизнес шаардлагаар ингэж ажилладаг компаниуд ч олон болсон байна. (Жишээ нь: basecamphq centraldesktop) Цаашлаад нээлттэй эх бүхий тархсан багийн төслийн менежментийг хийдэг олон багаж байдаг. (Зарим нь: dotproject, php-collab, e-Groupware, owl, project-open)

Гэвч эдгээр хэрэгслийг ашиглан тархсан баг ажиллаж байхад ч тэр зохион байгуулалтыг тархсан хэлбэрээр хийх нь төдийлөн шийдэгдэхгүй асуудлын дунд байсан хэвээр байгаа юм. Ихэвчлэн баг нь тархсан хэлбэртэй боловч зохион байгуулалт, удирдлага нь төвлөрсөн байх нь элбэг бөгөөд энэ нь эргээд зайнаас харьцаж байгаагийн улмаас зохицуулалтад илүү хөдөлмөр зарах, төрөл бүрийн хүлээлт үүсэх зэрэгээс шалтгаалан төвөгтэй асуудал мөнхүү байсаар байдаг.

Харин сүүлийн үед хаа нэгтээ цоо шинээр дурдагдах боловч айхтар судлагдахгүй байгаа нэгэн хэлбэр бол “үггүйгээр ойлголцох” хэлбэр билээ.
Та гайхаж байж болох ч үнэхээр “үггүйгээр ойлголцох”. Төсөөлөөд үзье л дээ.э. Үггүйгээр ойлголцож чаддаг бол даалгаврын хуьд нэгдмэл ойлголттой, дэд хэсгүүд өөрсдийгөө бие даан зохицуулж хоорондын зохицуулалт ил бусаар аяндаа зохицон оновчтой ажиллах юм. Монголчууд бидний гар нийлэх хэмээн ярьдагтай төстэй зүйл юм. Гэхдээ мэдээж хэрэг хоорондын багахан зохицуулалтын тулд харилцаа хэрэгтэй.

Тэгэхээр үггүйгээр ойлголцдог багийг хэрхэн бүрдүүлэх гэдэг асуудал руу орох болж байна. Үүнийг орчин үед grid гэсэн чиглэлд яригдаж байна. Өмнө хэлсэн төрөл бүрийн хамтын ажиллагааг дэмждэг багажууд (зүйрлэбэл төрөл бүрийн онлайн нийгэмлэг, групп) бүрдүүлэхийг оролдож байна. Бүр эсрэгээсээ ялангуяа миний байгаа Япон оронд хүн хоорондын харилцаа, соёлд тулгуурлан ярьж байгаа хэдий ч газарзүйн алсмагдал тархацаар ажиллах нь элбэг биш юм.

Тэгэхээр ямархуу арга зам байх, ямар судалгааны хэлбэр байх талаар би дараагийн блогоор нэгэн загварыг санал болгоё хэмээн бодож байна.

Эх сурвалж : http://gobigobi.blogspot.com/search/label/%D0%A2%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B6%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: