Skip to content

Framework

December 1, 2006

За ажлын зав чөлөө гарахгүй нилээд удаан юм бичиж чадсангүй. Уг нь зав гарсангүй гэж хэлдэг хүнд дургүй мөртлөө өөрөө тийм нэгэн болж байна уу даа.

Та хэзээ нэгэн цагт өөрийнхөө хийсэн программыг жаахан засварлаад хувьсагч, классуудынхаа нэрнүүдийг өөрчлөөд, хүснэгт(table)-үүдийнхээ нэрийг ч гэсэн өөрчлөөд гэх мэтчилэн гэсэн жаахан солиод тэгсэн мөртлөө яг программын чинь уг бүтэц нь хэвээрээ хурдан гэгч нь өөр шинэ программ зохиож байсан уу. Яг тэр чинь framework- ийн эхлэл гээд бодчих. Ерөөсөө Framework-ийн санаа аль эрт программ зохиогчдын дунд байсан бөгөөд аливаа программыг огт оргүй хоосноос зохионо гэдэг нэгд цаг их алдана, хоёрт замбараагүй бүтэцтэй программ зохионо гэсэн үг.

За ингээд framework-ийн албан ёсны тайлбарыг уншия. “A framework is a set of cooperating classes that make up a reusable design for a specific class of software”.

Үүнийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлавал: Framework гэдэг нь тодорхой зорилгыг(problem domain) биелүүлэхийн тулд үүсгэсэн дахин ашиглагддаг(resusable), бие биенээсээ хамааралтай класс, компонентын цуглуулга юм. За тэгээд framework-ийн тухай ярихаар энэ тал дээрээ хамгийн хүчтэй Java рүү халтираад явчихнаа.

Ерөнхийдөө java framework-үүдийг component-based, service- based гэж 2 ангилдаг.
Service-based гэсэн ангилалд: Struts, Turbine, Cocoon тэргүүтэнгүүд багтдаг бол Component-based гэсэн ангилалд: Spring, Таpestry тэргүүтэнгүүд багтдаг. Сүүлийн үед framework- үүд хэт олон болж, арга технологи ч гэсэн нарийссан болохоор дээрхи 2 ангилалд хуваахад улам бүр хэцүү болж байгаа.

Миний хувьд сурах зорилгоор Struts, Spring 2-ийг нилээд судалж байсан. Struts дээр хийсэн нэг ажил бий. Тэгэхдээ энэ ажил бүтээл болоогүй ямар нэгэн газар одоо ашиглагдаагүй зүгээр л хэвтэж байгаа. Struts дээр юм хийе гэж бодож байгаа хүнд анхааруулахад: Struts бол EJB компонентыг өөртөө агуулаагүй болохоор жаахан учир дутагдалтай санагдсан. Өөрөөр хэлбэл программын бизнес логик хэсгийг өөрөө зохионо гэсэн үг. Дээрээс нь ORM (Object Relationship Mapping) гэдэг юм ор тас байхгүй. Тиймээс бас өөрөө үүнийг нэмж өгөх хэрэгтэй болно. Үүн дээр их цаг алдаж билээ. Сүүлдээ Hibernate- ийг нэмж суулгаад нэг санаа амарсан. Бүүр сүүлд нь уншиж байхад Spring эдгээр талууд дээрээ Struts-аасаа хамаагүй илүү бодогдсон шүү

Framework-ийн тухай тависан асуултууд, хариултууд:

-Би өөрийн framework үүсгэж болох уу.
Болно. Тэгэж байж чи цагаа хэмнэнэ, ажлаа хөнгөвчлөнө.
Ижил төрлийн программуудыг хурдан зохионо.
Тэгэхдээ хэрвээ чи түүн дээрээ ямар нэг технологийн оновчтой шийдэл гаргахгүй юм бол тэр чинь framework биш зүгээр л framework ашиглаж хийсэн ажил юм.

– Яагаад ийм олон framework-үүд байдаг юм бэ. Алийг сонговол зүгээр бол.
Яагаад гэвэл программыг хөгжүүлэгч хүн бүрийн сонирхол өөр учраас цөөхөн тооны framework-үүд хөгжүүлэгчийн хэрэгцээг хангаж чадахгүй. Сонгохын хувьд хэрэгцээ, ашиглах гэж байгаа зүйлээс л хамаарна. Надад бол Spring л их таалагдсан.

– Би багахан хэмжээний төсөл дээр framework ашиглах хэрэг байна уу. Framework нүсэрдэхгүй биз
Үгүй. Ашиглах хэрэгтэй. Ялангуяа Java хэл ашиглаж үед Struts бол ердөө MVC загвар ашигладаг бага төсөл дээр ч гэсэн гайхалтай ажиллаж чадна. Харин сурахад цаг нилээн зарцуулах байх.

– 2 framework ийг зэрэг ашигладаг юм уу? Яагаад тэгдэг юм бол
Урьд нэг framework ашиглаж хийсэн ажлаа дахиж сайжруулах зорилгоор өөр framework-той нэгтгэж ашиглах тохиолдлууд зөндөө байна. Бас хэд, хэдэн framework-үүдийг нэгтгэж ашиглахаас өөр аргагүй төслүүд ч бий.

Эцэст Ajax ийн тухай бичээд байгаа ганбаатарт хэлэхэд Ajax ч гэсэн framework -ийн нэг хэлбэр шүү. Ajax бол шинэ технологи биш.
XML, JavaScript, CSS, DHTML ийн нэгдэл хэрхэн оновчтой ашиглахыг тод харуулж чадсан framework буйзаа.

Эх сурвалжыг : http://khishgee-it.blogspot.com/search/label/framework

5 Comments leave one →
  1. vpnpptpservice permalink
    March 27, 2007 8:24 am

    Предлагается качественный VPN сервис.

    Для получения БЕСПЛАТНОГО теста и интересующей вас информации,
    обращаться по ICQ: 281367

    + Широкий выбор стран, в которых расположены сервера.
    Например: Франция, США, Сингапур, Англия, Греция и многие другие.

    + Высокая скорость

    + Стабильность

    + Стоимость обслуживания 20WMZ в месяц, либо 6WMZ в неделю.
    Предусмотрена гибкая система скидок.

    + Помошь с настройкой %) (Если возникнут трудности)

    Соединение идет по протоколу PPTP.

  2. hishgee permalink
    November 21, 2008 7:51 am

    sain bnuu? tanias asuuh zuil bna. minii id deer add hiigeed orood ireerei pls nadad tuslana gedegt itgej bna

    Br hishgee

  3. November 30, 2008 7:11 am

    Huuhduud oorsdoo guichaad ih yum yarihgui shuu!!!

  4. hishgee permalink
    November 30, 2008 7:45 am

    😛

  5. Ariunbold permalink
    November 18, 2012 5:06 am

    sainhan niitlel bn bayrlaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: