Skip to content

Оюуны хулгай

January 10, 2007

Энэ сэдвээр хvмvvс их зvйл бичиж байна аа. Би ч бас яаж дутахав жаахан ч гэсэн бухимдалаа тайлж авъя.
Оюуны өмчийн хулгай Монголд нүүрлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Зарим жишээ дурьдахад ОХУ-ын Дубна хотод 2 эрдэмтэн монголоос ажиллаж байх хугацаандаа нэгнийхээ эрдмийн бстээлийг хулгайлчихдаг юм байна лээ. Энд бол зөндөө зөндөө вэб дизайн гэхэд их олон жишээ нь Оллоо.Мн вэб бол байнга. Анх гарч ирсэн хувилбар нь хулгайн дизайн байсан, одоо байгаа нь бас хулгай байна. Яааана даа Монголчуудаа. Би одоогоос 6 жилийн тэртээгээс вэб дизайн гээч юмыг судалж сурч, хөгжvvлэх гэж оролдож ирсэн. Энэ хугацаанд хулгайг нь ч хийж байсан. Гэхдээ энэ хvмvvс шиг биш юмаа. Нэг дизайн таалагдвал өөрөө тэрийг хараад зурдаг байсан. Дараа нь зурсан зурагаа өөрчилдөг байсан. Тэгээд хулгайн вэб биш миний уран бүтээл гарч ирдэг байсан. Ихэвчлэн вэб дизайнерууд тэгдэг байх л даа. Хамгийн гол нь шууд битгий хуулж байгаасай. Бид тэр гоё сайханаас илvv гоё сайханыг бvтээж чадна шvv дээ. Вэб программчлал: За энэ ч ер сvйрэл рvvгээ дөхөөд байгаа юм бишvv? Зарим вэбийн компаниуд нь нээлттэй эхийг монгол хэл дээр хөрвvvлчихээд Оюуны өмчийн газараас патент авч байна гэсэн. / Оюуны өмчийн газар гэж яг яадаг газар юм болоо? Нэг настай өвгөн, бас нэг зулуу, нэг хүүхэн байсан. Тэд нэр нь оюуны өмч ярьдаг хэрнээ Мэдээллийн технологийн талаар огт юм мэддэггvй юм байна лээ. Бидний өмчийг хэн хамгаалах вэ?/ Ер нь Монголд Монгол программистийн хөгжvvлсэн код маш цөөхөн байна. Миний ажиллаж байсан газруудад харин тийм байгаагvй ээ. Бид бvгдийг бичдэг кодолдог байсан.

Эдгээрийн цаана хэн буруутан бэ?
Программист буруутай юу?
Эсвэл захиалагч буруутай юу?
Эсвэл компаний удирдлага буруутай юу?
Болъё Сургууль нь буруутай юм уу?
Сургууль биш багш нь буруутай юм уу?
хэхэ Боловсролын системд буруу байна уу?
Нийгэмд буруу байна уу?

Ингээд эцэст нь хэнч буруугаа хvлээхгvй. Бид Монгол хvмvvс учираас бидэнд маш их оюуны хvч чадавхи байгаа. Программист , Дизайнер, Боловсон хvчин нь өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлж, ухамсарлахгүй бол бидэнд хэн ч үнэнийг хэлэхгүй. Мөн юу ч сурч амжаагүй хэрнээ мөнгө хөөцөлдөөл явж байгаа хэсэг бүлэг хvмvvс нь нэг л өдөр жийгдэх байх даа. Эхлээд сур, дараа нь тэр мөнгөө олвол зүгээрсэн. / тэр хүний амьдралын баталгаа өнөөдөр олж байгаа мөнгө бус харин оюунд нь байгаа мэдлэг байлтай./

Төгсгөлд нь :
Хvний хийснийг харж дуурайж болно оо. Тvvн шиг хийж сураад илvv ихийг, илvv сайханыг хийгээрэй. Энэ хулгай биш. Гэхдээ сурсан бол шинээр сэтгэж үндэснээс нь шинээр хийгээрэй.

Амжилт хүсье.

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: