Skip to content

Боловсрол хэрэгтэй юу? Ухамсар хэрэгтэй юу?

January 17, 2007

Өнөөдөр Монгол улс хөгжиж байна, хөгжихгүй байна, Нийгмийн доройтолд ороод байна, Боловсрол нимгэн болж л гэнэ, Гадаад улсын тэтгэлэгээр маш олон оюутан суралцаж байна, монголын ирээдүйн шилдэг боловсон хүчин л гэнэ. Тиймээ.
Бид өнөөдөр өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг төрүүлж чадаж байна уу?
Бид цөөхөн монголчууд бүгдээрээ боловсролтой байж болох шүү дээ. Гэтэл тиймгүй юм аа. Би ч гэсэн тэр боловсон хүчнийг нь бэлдэхэд хувь нэмэр оруулах санаатай хэдэн хүүхэд сургуулийг төгсгөөд жаахан юм сургаад ажилд оруулаад өглөө. Овоо доо. Хүний хүүхдүүдэд юм заагаад хийлгээд байвал болдог л юм байна гэж нэг хэсэг бодсон. Хагас жилийн өмнөөс энэ бодол маань эргэлзээтэй болж эхэллээ. Монголчууд яагаад ийм амиа хичээсэн бодолтой байдаг юм болоо гэж их бодож эхэлсэн. Зарим нь өнөөдөр болж байвал маргааш яахав гэсэн бодолтой залуучууд зөндөө байна. Эсвэл энэнээс жаахан юм сураад ашиглаад авъя гэсэн залуучууд ч байна. Даанч ашиглаад ашиглаад цаашдийн ирээдүйдээ хэрэгтэй юм авахгүй юмаа. Тэрийгээ ч ойлгохгүй яг мал шиг… Эмгэнэлтэй юм даа. Хүн өөрсдийг нь гэж явж байхад хүний хүүхэд хүрэн бөөрөө гайхуулчихдаг байна ш д :р. Жооохон юм сурчихаад хэдэн бор юм олж л байвал  болчихдог Монгол сэтэхүйг толгойноосоо аваад хаячих зоригтой монгол байн уу? Өнөөдөр гологдохгүй боловсон хүчин байсан ч маргааш технологи дэвшинэ, чи хоцрогдоно гэдэгээ ухамсарлаж сурмаар байна. Хүн юм хэлэхээр өө тийм юм байхгүй. Миний зөв, би өөрөө мэднэ гээд хээв нэг хэлчихээд суудаг болж. Хэнээс сурч, хэнээр заалгаж өдий хүрсэнээ мэддэг юм боловуу. Монгол хүн гэхээрээ ийм байдаг юм боловуу? Ядаж л ичиж амьдараасай. Тэгээд бодоод эхэлсэн …. Яаагаад , яаагаад, яааагааад бас яаагаад
Би  анхнаасаа буруу суурьтай юм заачихав уу? Яаасан юм бол гэж их бодсон.
Хувь хүн боловсрол эзэмшихээсээ өмнө ухамсартай байх хэрэгтэй. Энэ… энийг би олж харсан. Монголчууд хаа яваа газраа нэгнээ үгүйсгэсэн, өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэх сэтгэлгээнээсээ болодд мөхөж яваа юм боловуу даа. Мөлжиж амьдрах урт насгүй дээ. Хөөрхий..
Монгол улсын боловсролын системд асар том эргэлт хийх цаг болсон ч юм шиг.
1. Хувь хүн бий болгох
2. Иргэн хүн болгох
3. Тухайн иргэний чадварыг тодорхойлж дэмжиж туслах
4. Боловсрол эзэмшүүлэх
5. Саарал эх орноо гэх сэтгэлгээтэй боловсон хүчин бий болоосой.

5 Comments leave one →
  1. February 25, 2007 6:36 am

    Ямар үнэн үг вэ.

  2. March 5, 2007 7:40 am

    Өндөр боловсролтой ч ухамсаргүй хүн бэлтгэх нь эргээд нийгэмдээ хортой байдаг шүү дээ. Ер нь эргээд 10 жил, цэцэрлэгээ хармаар болчихсон доо

  3. Ука permalink
    April 17, 2007 6:38 am

    Neeree tiim shuu!

  4. уянгаа permalink
    May 24, 2007 10:25 am

    чамд амжилт хүсье
    улам ихийг хийж бүтээгээрэй

  5. Jargal permalink
    June 10, 2007 6:42 am

    Chamaar baharhaj bna. Bid chini uursduu mongol dotroo baigaa gedgee martaj bolohgui shuu. Hun hichneen bolowsroltoi baigaad amin uhaanii bolowsrol baihgui bol amidrah berh l bn bhaa. Bugd hun bolj tolowshih heregtei

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: