Skip to content

Бvрхэг ирээдvй ба хариуцлага

March 28, 2007

Хүний өнгөрсөн гэдэг бол тухайн хүний түүх бөгөөд ирээдүйд хандах хандлагын нэг хэлбэр гэж бодож байна. Саяхан нэг хүнтэй ам муруйлаа. Ажлийн хариуцлагын талаар. Хэн нэгэн хүн ажлийн цаг гэдгийг ухамсарлаагүй, ажил цагтай бөгөөд товлосон хугацаандаа хийх ажилаа хүлээлгэж өгөх гэдгийг бүрэн ухамсарлаагүй тохиолдолд тухайн ажилтан хариуцлага хүлээх хэрэг гардаг.
Гэтэл хариуцлага гэж юусан билээ….  / …… /
Хүн ямар ч газар ажиллаж болно. Манайхны хэлж заншсанаар гайгүй газар буюу арай илүү хөгжингүй буюу идэвхитэй үйл ажиллагаатай байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс өглөө 9 цагт ирж орой 6 цагт тардаг.  Ердийн үйл ажиллагаа нь эхлэж байгаа болон тогтонги үйл ажиллагатай идэвхи багатай байгууллагуудад ажил 9 цагаас эхлэнэ гэсэн дотоод журам хэдий байдаг ч гэсэн зарим ажилчид нь үд дундын нартай уралдаад л ирж байх юм.  Ер нь ямар ч газар ажил цагтаа эхлэж цагтаа дуусдаг байх нь  ажилтан тус бүрийн хувийн ухамсар болоод  тухайн байгууллагын ирээдүйн хөгжлийн бас нэгэн түлхүүр болох болов уу гэж бодож байна.
Миний хувьд мэдэхгүй юм их байдаг л даа. Хүнээс асууж, өөрөө судлаж байж л сурсан. Гэхдээ ямар ч байсан өглөө 9 цагт ажилдаа ирдэг, тогтсон хугацаатай ажлийг хугацаанд нь өгсөөр л ирсэн.  Магадгүй энэ бүхэн миний Бүрхэг ирээдүй юм болов уу…
Гэтэл зарим нь  арай  өөрөөр ажиллаж байна л даа. Ажилийн цагийн тухай ярилтгүй. Хэдэд ирдэг нь бүүүү мэд. Ажил цагтаа амжихаасаа амжихгүй нь их. Амжлаа гэхэд өгсөн ажил нь гүйцэтгэл дутуу, ямар нэгэн алдаатай байлаг тал их харагддаг.

Дүгнэлт :
Харицлага гэдэг нь хувь хүний болоод байгууллага хамт олны хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг. Харицлаггүй хүн гэдэг бол баталгаагүй чанарын баталгаанаас ялгаагүй юм.
Бүрхэг ирээдүй та бидний өдөр тутмын амьдралд дэргэд байсаар л байна. Бид хувь тус бүрдээ үүрэгээ биелүүлж хариулагаа ухамсарлаж чадвал гэрэлт ирээдүй тун ойрхон байгаа болов уу….

4 Comments leave one →
  1. March 28, 2007 8:07 am

    Тийм шүү. Үнэн юм бичжээ. Ер нь бол тухайн хүний өөрийнх нь ухамсарын хэрэг л дэ. Ямар их удаан юм бичсэнгүй вэ.

  2. March 29, 2007 3:39 am

    Сайн уу
    Цаг бүртгэлийн програм авахгүй биз гсн 😀

  3. gobi permalink
    March 29, 2007 5:12 pm

    Маш чухал суурь зүйлийг бичжээ. Хариуцлага ч гэж хэлж болохоос гадна нөгөө талаас нь итгэж болох хүн болохгүй хүн гэдэгээр ангилж болдог. Өөрөөр хэлбэл цагт нь юмаа алдаагүй хийдэг хүнийг хэн бүхэн яваандаа мэддэг болох бөгөөд улмаар тэр хүний хийсэн зүйл найдвартай байдаг гэдэг утгаар итгэдэг болдог. Тийм хүмүүсийг л итгэл даах хүн гэнэ л дээ. Гэтэл хариуцлагаа гүйцэлдүүлж чадахгүй хүнд хүн найдаж итгэж чадахаа больдог л доо…

  4. Уншигч permalink
    April 18, 2007 6:54 am

    Миний хайраа шинээр бичлэг нэмэхгүй юм уу? Хүлээгээд л байна . . . . . .

Leave a comment