Skip to content

Таны зурсан зураг бол таны хувь заяаны зураг…

May 5, 2007

Хvмvvс амьдралдаа их олон сонголтуудыг хийж сайн муу янз бvрийн замаар л амьдарцгаадаг. Миний бодлоор эдгээр сонголтууд нь тухайн хvний хувь заяаны зураг юм болов уу. Мэдэхгvй юм даа. Нэг хvнээс их юм авбал нөгөөд ихийг өгнө. Өнөөдөр дотор муухай оргим өдөр байх авч маргааш цэлгэр тэнгэр лугаа адил сайхан өдөр болдог. Амьдралын сайн муу бvхэн тэнцvv ч юм шиг. Хvний амьдралын хоног өдрvvд урссаар л . . . .Сонголтоо зөв хийвэл зөв замаар явна. Буруу хийвэл буруу замаар явна. Зөв буруу зам нэгэнт төгсөх цагт ижил газар л төгсөнө. Ингээд хvн та хаашаа яах гэж яваа юм бол доо? Бид юуны төлөө хаашаа алхаж явна вэ? Vхэх төгсгөлийн зvг яарч гvйж, алхаж явна уу? Магадгvй нэгэн зvгт хvрэх л гэж яваа юм болов уу? Тэр маш хол тул vр удамаа vлдээж тvvгээрээ дамжуулан мөнөөх л зvгт vргэлжлvvлэн тэмvvлнэ vv? Хvний амьдрал их богинохон юм аа. Урт наслана гэдэг нэгэн бодлын сайхан, бас нэгэн бодлын дэмий юм шиг байгаа юм. Бас л нэг сонголт гэсэн vг. Би хувьдаа яарсангvй ээ. Бас тайван ч суусангvй. Нас залуу дээр сурахыг , сурсанаараа илvv ихийг хийхийг хvсэн тэмvvлж явна. Гэв гэнэт хаанаас ч юм бvv мэд. Надад сайхан хань заяасан. Тvvнийхээ төлөө, удахгvй vр хvvхдийнхээ төлөө миний хийж чадах тэр бvхнийг л хийнэ дээ. Харин яагаад хийх гээд байгаа юм болоо. Бас яагаад бусдийн төлөө амьдрах гээд байна аа. Энэ нөгөө амьдралын утга учир минь мөн vv? Би зөв явна уу? Буруу явна уу? Ямар ч байсан миний хувьд би зөв сонголтоо хийсэн бололтой. Та ч бас өөрийн амьдралын утга учирыг таньж ертөнцийн өнгийг өөрөөр нэг харвал өөр л байх байх гэж бодож байна.  

Төгсгөлд нь :Хvн бvр юу сурч, юу мэдсэнээрээ хувь заяаныхаа сонголтыг илvv vнэн зөв хийдэг байх. Гэхдээ vvнд миний тайлбарлаж чадахгvй , мэдэхгvй зvйлс маш их байна аа.Жишээ нь : Нэг хvний бие муудаад энэтхэгт очоод өвчний улмаар халуурч байсанаа нэгэн ламын зvvж байсан эрх болон бас бус зvйлсийг хараад энэ миний урьд нь  (өөрийг нь төрөхөөс өмнө их олон жилийн өмнө) хэрэглэж байсан эд зvйлс байна гээд их том лам болчихсон л гэнэ. Учир нь тэр эрх эд зvйлс нь дээр vед Монголд их том лам байж, тvvний эд хэрэглэл байж л дээ. Ингээд тодорсон лам болсон гэдэг.Зарим нь гэнэт л баян болдог, бас гэнэт гуйлгачин, хугайч гэх болчихдог. 

 

Миний бодлоор эргэцvvлэл vргэлжилж байна . . . .

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: