Skip to content

Миний зурхай

May 7, 2007

Хvмvvс зурхай уншдаг, ихэвчлэн эмэгтэйчvvд их уншдаг л даа. Харин зурхай vнэн болов уу? Сайн хэлж мэдэхгvй л юм. Тайлбарлахад их хэцvv Шинжлэх Ухаан юм шиг байгаа юм. За ингээд энд миний зурхай байна.

 Ихрийн ордынхны зан байдал

Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хvйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм.
Тэд єєрсдийнх нь эсрэг шvvмжлэл, элэглэл, доог тохууг зєнгєєрєє мэдэрч vл тоодог. Амьдралаа єєрийн хvсэл сонирхолд нийцvvлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хvсэхгvй. Тодорхойгvй зантай байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хєгжилтэй зан, нєгєє талаас уур цухал, ичгvvргvй зантай. Ихрийн ордынхон ухаантай, бvх талын мэдлэгтэй, дасан эохицох чадвартай. Хvмvvст ухаан, дур булаам байдлаараа нєлєєлдєг. Энэ ордод 2 хvн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо яриа хєєрєє єрнvvлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зvйлийг шvvрэн авдаг. Нвгєє талаас цухалдуу. Хийрхvv. Жижиг юмыг том болгох бэртэчин, хар амиа бодсон, аар саар юмаар хєєцєлдсєн, хvйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зvйлээ эєнд нь хаях тул амжилт гаргах нь тун цєєн. Єєртєє итгэлгvй байдал энергийн дутагдал, хувь заяандаа даатгах (фатализм) зэрэг нь тvvнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа вєрчлєлтєнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил тєрєл, бодол санаагаа єєрчилдєг. Ихэр шинэ сонин vзэл санаагаа єєрчилдєг. Ихэр шинэ сонин vзэл санаа, шинэ сэтгэлгээ дvvрэн хvмvvс бєгєєд аливаа зvйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бvтээх чадвартай. Шинэлэг зvйлд соргог. Бvх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бvхэнд дургvй. Хэрэв хичээж эvтгэвэл амжилт олох нь гарцаагvй.
Энэ ордонд тєрсєн хvмvvс шvvмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг vзэл хуучинсаг хvмvvсийг тэвчдэггvй. Удаан сэтгэдэг дууриамтгай хvмvvст дургvй. Тэд ярих дуртай, харин сонсох дургvй. Ерєнхийдєє Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямар ч нєхцлєєс амархан гарч чадна. Тэр хvмvvсийг эрх мэдэлдээ оруулж байнгын тvгшvvртэй байдалд байлгадаг. Нэгэн зэрэг олон ажил хийж бvтээж чадах боловч єдор тутмын аар саар зvйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчилсон намбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгvй. Анхаарал ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог. Ихрийн ордынхон замбараагvй, ёс журамгvй, итгэл хєсєрдvvлэхээс буцахгvй. Ихээхэн хийрхvv янз бvрийн “мания” -д автдаг. Єєрийн хvслийн тэс эсрэг биеэ авч явдаг.

Эрvvл мэнд

Ихэр урт rap хєлтэй, бараг татгалдаггvй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч ханиад томуу, харшилд амархан єртдєг. Ер нь сайн биетэй бєгєєд хэт их идэх, архи дарс хэтрvvлж уудаггvй. Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй боловч тэд биеэ суллаж амрааж сураагvй. Шєнє нойр нь хvрдэггvйгээс болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг. Vе мєчний євчин, тархи толгойн євчин, уушиг, амьсгалын замын євчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нєлєєлнє. Max их хэмжээгээр идэх муу.

Ажил мэргэжил

Ихрийн ордынхон машид авъяаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнх салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод тєрсєн байдаг. Ихэнх нь оюуны хєдєлмєр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг, ажилд дуртай. Бараг бvх Ихэр vг яриа сайтай бодол санаагаа чєлєєтэй идэлхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг тvвэггvй сурна. Хэрэв єєр юманд анхаарлаа сарниулчихгvй бол ямар ч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай vйлдэл хийх шаардлагатай оюуны хєдєлмєр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргажчадна. Тэрээр шинэ санаа оновчтой арга зохион бvтээх чадвартай. Шvvмжлэхэд дургvй. Бусад хvмvvсийн салан задгай бохир заваан байдал дургvйг нь хvргэдэг. Мєн тvvнчлэн яриа хєєрєє сайтай тул сvрхий худалдаачин болж чадах бєгєєд техникийн ажилтан, жvжигчин, сэтгvvлч, хэвлэгч, нарийн бичиг, шvдний эмч болдог. Тайлан илтгэл бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой. Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Єєрийнхєє нэг юмыг хаячихаад єєрєєсєє эрээд эрээд ер олдохгvй байгаа юм шиг сэтгэгдэл тєрvvлдэг.

Хайр дурлал, гэр бvл

Тэдэнд дурлах амаргvй. єєрт нь хайртай хvнээс бултдаг зантай. Хvнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бvлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггvй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана. Ойр дотны хvмvvс нь ямар нэгэн байдлаар дургvйг нь хvргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгvй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй єр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Тvр зуурын холбоо сvлбээнд амархан ордог бєгєєд сексийн амьдралд элдэвтэй. Майз нєхєд, хайртай хvнээ агаар, гал махбодийн хvмvvсээс сонгох нь зєв. Газар, ус махбодь таарамж муутай. Эцэг эхийн vvрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Vр хvvхэдтэйгээ vе тэнгийн юм шиг харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд vр хvvхэд нь зохих ёсны хvндэтгэл vзvvлэхдээ маруухан. Ихрийн ордынхон хvмvvсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг. Єрнvvлж чаддаг учраас гарамгай улс тєрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та тvvнийг гомдоовол шууд л ойлгох бєгєєд бодлыг чинь дор нь єєрчилж чадна. Ихэр єєрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггvй амирлангуй хvний дvрийг vзvvлдэг. Ихэр туйлын зорилгодоо хvрэхийг эрмэлзэх боловч яг тvvнээ тодорхойлж чаддаггvйн учир нь мєнгє тєгрєг ч тэр, алдар нэр ч, хайр дурлал ч тэр дангаараа Ихрийг бvхэлд нь эзэмдэж чаддаггvй. Тэрээр ямар нэгэн боломжгvй зvйл рvv тэмvvлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хvн мэт. Гэвч ямар ч ажилд тvvртэхгvй, боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зvйлд дурладаг, ёстой шал хэрэггvй юм худалдан авдаг, vvнээсээ болоод єр ширэнд орох нь элбэг.

Ихэр-эрэгтэй

Тэр Ихэрт дурлавал уйдна л гэж байхгvй. Тантай vргэлж 2 хvн байна гэж бод. Хоёулангий нь та сонгосон. Та тvvнийг хаа яваа хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгvй. Тэр талх авчирна гэж гараад гурав хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хєгжилтэй байна тэр тэнд явна. Ихэр эрэгтэй ард тvмний хайртай хvv, чадварлаг яриа хєєрєєтэй хvн, тvvнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгvй хэрэгтэй байдаг. Тvvнд ганцаардлаас аймшигтай зvйл vгvй. Зєвхєн ганцаардлаас зугатсандаа тэрээр нийгмийн хамгийн доод тvвшиний шаар шавхруунуудтай ч нєхєрлєж чадна. Тэд хурц ухаантай, хєдєлгєєний эвсэлтэй, хvнд магтаалын гоё vг хэлж чаддаг. Ихэр хамт олны зvрх сэтгэлийг татсан хvн. Ихрvvдийн сэтгэл санаа ааш, мєн тvvний амьдралын зорилго ч бас ямар ч vед єєрчлєгддєг. Ихэнх vед ихрvvд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг. Тэд аливаа зvйлд туушдаа биш. Єнєєдєр тэр танд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгvй байж чадна. Хэрвээ та vvнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгvй хамтдаа аз жаргалгvй байна гэдгээ итгvvлэх болно. Гэвч та vvнд гомдох хэрэггvй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс єєр зvйл хэлнэ. Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа ємнє сайн тоглогч ч гэсэн тоглоомынхоо дvрмийг сайн мэдэх ёстой. Хэрвээ та Ихрийн ордны эрчvvдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгvй эсвэл єєрийнхєє сэтгэл санааг халуумаар илэрхийлэхгvй байвал тvvнтэй харьцах нь тааламжтай болон энгийн байна. Тvvний хvзvvнээс нь бvv зvvгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгvй. Тvvнд нэгэн далд нууцлаг байдагтай нь мєн тэр хэний ч ємнє єєрийгєє нээдэггvйтэй та эвлэр. Тvvнтэй тайван бєгєєд энгийн харьц, тvvнийг бvv залхаа. Тvvний анхаарлыг татмаар байгаа бол тvvний санаа сэтгэлгээг нь байнга сэргээхийг хичээ. Дуугvй хvнд тэр дургvй. Оюун ухаанаараа тvvнд бууж єгдєггvй эмэгтэй хэрэгтэй. Тvvнтэй хамт єєрчлєгд тэгвэл та хоёрын дурлалын тvvх удаан vргэлжилнэ. Тэд юу ч бодолгvй шинэ найз нєхдийн тєлєє хуучин найз нєхдєє орхино. Энэ нь зvрх сэтгэлгvйгээс биш харин тvvний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хvнд тэр сэтгэлгvй, єр зузаан хvн мэт сэтгэгдэл тєрvvлнэ. Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггvй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бvлийн амьдрал тvvнд хэцvv байдаг. Эхнэрийн vглэх єє сэв эрэхэд нь маш дургvй. Ихрvvд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг хуучин зvйлдээ дасах нь ховор. Ихрvvдтэй харьцаж байгаа бол тvvнийг санаж явах хэрэгтэй. Хєрєнгє мєнгєний тал дээр гэвэл Ихрийн 2 нvvр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр єгєємєр байж чадах боловч єтєл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хєрєнгє зоорь тvvнд сонин биш. Тэр танд vнэнч байх болов уу? Єєрийнхєєрєє vнэнч байна. Хvvхнvvдэд тэр таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бvv бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой харьцаа гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ. Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггvй. Тvvний нууц амрагийн холбоо сvлбээ ихэнхдээ амжилтгvй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зангаас нь болдог. Хvvхдэд сайхан сэтгэлээр зєєлєн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гvйцэтгэхийг хvсдэг боловч тэр болгон биелдэггvй нь харамсалтай.
Сексийн амьдралд Ихэр сайнгvй ялангуяа биеийн хvчний секс тvvнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнх эмэгтэй сэтгэл дундуур vлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ тvvнийг хайрлаж бус хайраа хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд нь нєлєєлдєг билээ. Эмэгтэй хvн эхлээд тvvний дур булаам байдал, аятай яриа хєєрєнд татагддаг боловч яваандаа танд биш єєртєє илvv хайртай юм байна гэдгийг ойлгоно. Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Тvvнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бєгєєд Ихэрт бvх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бvлийн амьдрал хэцvv боловч амь бие амьдралаа єргєж гал голомтыг нь сахих хvсэлтэй эмэгтэй цєєнгvй бий. Эрэгтэй Ихрийн тухай нэг яриа байдаг, тvvнд 2 нууц амраг 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагvй. Магадгvй ганцхан танд энэ бvх чанар шингэсэн байж болно шvv дээ.

Бусад ордтой тохирох нь

Ихэр хонь хоёрт ижил тєстэй зан чанар бий учир харилцан бие биендээ татагддаг. Vхрийн ордтой сайн харьцаатай. Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв тvнжинтэй байж чадна. Арслан, Жинлvvр, Бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ. Ихэр хоорондоо гэр бvл болбол аз жагалтай амьдарна. Охин, Нум, Загастай маш муу харьцаатай. Хилэнцтэй бие сэтгэлийн дотно холооотой байж болох боловч Хилэнцийн ємчирхєг зан Ихрийн туйлбаргvй зангаас болж асуудал хvндэрнэ. Матартай харилцаа хvнд, тэдний хооронд олон зєрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгvй.

Ихрийн ордод тєрєгсєд

Болор – Эрдэнэ, Платон, Пушкин, Гоген, Конан, Дойл, Глинка, Паскаль, Томас Манн гэх мэт.

2 Comments leave one →
  1. Баярсайхан permalink
    May 7, 2007 11:26 am

    хэ хэ
    өөртэй чинь тэгээд хэр таарч байгаа юм бэ дээ?

  2. Хүрэлсүх permalink
    September 21, 2007 8:18 am

    Зурхайн 80 хувь нь үнэн байдаг гэж би боддог. Энэ зөвхөн миний л бодол шүү. Хүн бүр адилгүй, хүлэг бүхэн жороогүй шүү дээ гэж…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: