Skip to content

Боловсон хvчин . . .

June 11, 2007

Сүүлийн үед нэг нийтлэг асуудалтай их олон удаа дайралдаж байна аа. Би өөрөө ч гол дүрд нь тоглож үзлээ. Ямарваа нэгэн албан байгууллагын хэмжээнд боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах гэдэг асуудал толгойны өвчнөөс долоон дор болсон бололтой. Улс хөгжиж байна аа. Үйлчилгээ гэдэг юм ч бас багагүй харагддаг болж. Ямар ч газар орсон сайхан үйлчилгээтэй байвал хүн болгон дахин дахин үйлчилүүлэх нь тодорхой. Нэмээд хямд үнэтэй байвал за бүр хэлэх юмгүй их хүн үйлчлүүлнэ. Үүнтэй нэгэн адилаар цалин сайтай, сайхан хамт олонтой газар бол бүх л хүн ажилд орохыг хүснэ шүү дээ. Цалин байгатай, дарга цэргийн олон дарамттай газар бол хүмүүс тогтож ажиллахгүй нь лавтай.

ЗахиралБага цалинтай ч ажилаад байдаг хүмүүс байдаг. Тэр компани нь ч ажиллуулаад л байдаг. Хэдий бага цалинтай ч хамт олон ч буюу багийн тоглолт гэж нэрлээд байдаг нийтэч, найрсаг уур амьсгалыг бий болгож, нэгдсэн нэгдмэлд нэг л зорилготой болгож чадвал ажилчид нэг л зорилгын төлөө бие сэтгэл , оюун ухаанаа нэгтгэн нэгдмэл нэгэн бие мэт нэгдэж байж, сая таны хамт олон , таны гар , хөл мэт таньтай хамт амжилт өөд хамт алхах болно. Бизнес гэж нэрлэж болох мөнгөний төлөөх дайн таниас хүн чанарыг тань аваад одчихсон юм биш биз…..
Хичнээн мөнгөний хойноос хөөцөлдсөн ч гэсэн хүнлэгээр хамт олноо гэсэн сэтгэлгээтэй байж чадвал таны ажилчид үргэлж таньтай хамт л байх болно. Хэзээ амжилтад хүрнэ…. Тэр хүртэл ….

Эцэст нь хэлэхэд :
Мөнгөнөөс илүү бусдийн эрүүл мэндийг бодоорой. Биднийг цөөхөн Монголчууд эвтэй бол …..
Хэрэвээ би байсан бол тухайн ажилтаны ахуйд нь илүү анхаарч, ямар нэгэн зүйлд сэтгэл зовних зүйлгүйгээр зөвхөн ажилаа хийх эрмэлзлийг нь төрүүлж өгөх байсан байх.
Энэ нь хэлэхэд цөөхөн үгээр амархан илэрхийлж болох боловч энд харилцааны маш их чадвар шаардана гэж бодож байна.

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: