Skip to content

Монгол гэр бүлийн амьдралд гарч буй өөрчлөлтүүд

August 18, 2007

Зах зээлийн хүндрэл бэрхшээл, ажилгүйдэл, ядуурал мэдээлэл, соёлын эрэлт хэрэгцээний хомсдолтоос шалтгаалан хүн амын шилжилт, хөдөлгөөн дотооддоо төдийгүй гадагшаа ихэсч, гэр бүлийн орчинд шинэ хэв маяг нэвтэрч байна. Тансаг байдал, орчин үеийн машин технологи амьдралын хэрэгцээ боллоо. Хот суурин газар шилжин суурьшсан залуус эх, эцэг болоод эмээ өвөөгийн өдөр тутмын хяналт сургамж зөвлөгөөнөөс хөндийрөх болсноор Их гэрийг эрхэмлэх ёс суларч хамаатан, төрөл садантайгаа төдийлөн холбоогүй хөндий амьдарцгаадаг шинэ /бага/ гэр бүлүүдийг бий болгосоор байна.

Хотын гэр бүлд ч их өөрчлөлт орж байна. Хотын гэр бүлүүдийн нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг болсон юм. Хотын хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав бага, бараг байдаггүй. Тааралдсан ч нийлээд ярих сэдэв байдаггүй. Хотын гэр бүлүүд нь байршлаараа хөршүүд ч гэсэн нийгмийн хүрээнд бодитой хөрш байх нь тун цөөрчээ.

Гэр бүл дэх өөрчлөлтөд хөдөөгийнхнөөс хотынх нь илүү оржээ. Яагаад гэвэл хөдөөгийнхөн нь уламжлалт гэр бүлийн хэлбэрийг бодитойгоор нь илүү байдаг. Залуусын боловсролын түвшин, чадвар, эдийн засгийн чадавхи тасралтгүй дээшилсээр байгаа нь тухайн өрх бүлийн дотор өвөө, эмээ улмаар эх эцгийн зонхилж ирсэн байр суурьд нөлөөлөх боллоо.

Анхны гэрлэлтийн дундаж нас 1950 онд эрэгтэй нь 26, эмэгтэй 23 нас байсан бол орчин цагт гэрлэлтийн дундаж нас 3-4 насаар нэмэгдлээ.-Залуус гэрлэх гэж яардаггүй болж байна. Залууст гэрлэнгүүтээ бие даан амьдрах /41,2 хувь/ сонирхол хандлага ихэсчээ.
-Дундаас дээш боловсролтой хүмүүсийн дунд хамтран амьдрахуйн төсөөлөл, ойлголт илүү болж байна. Манайд “хамтран амьдрахуйн тухайлбал “үерхэн амьдрах”, “цайны хань”, “байдгийнх”, “тохирон амьдрагчдын” гэсэн хэв маягууд байна.
-Удам угсаа, өв уламжлалаа судлан, суралцах хэрэгцээ, эрмэлзэл өссөөр байна. Монгол уламжлалаас хойч үеийнхэн маань авч чадахгүй “үлдэх вий гэсэн болгоомжлол ялангуяа ахмад үеийнхний талаас илүүтэй төрөх боллоо.
-Хэдэн хүүхэдтэй байх нь хүмүүсийн өөрсдийн чөлөөт сонголтоос шалтгаалах болжээ. Арга ч үгүй. Дэлхийн улс орнуудын адил Монгол гэр бүлд ардчилал нэвтэрч байгаатай холбоотой. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд бий болж байгаа аятай нөхцлүүд
-Эцэг эхчүүд залуусын дунд өв уламжлалаасаа суралцах, судлах эрмэлзлэл бии болсоор байгаа.
-“Цагаан cap” урьдын адил Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баяр хэвээр байгаа.
-Гэр бүлийн нандин холбоо “хайр сэтгэл”, “итгэл”-ийг эрхэмлэн хүндэтгэсээр байгаа.
-Гэр бүл дэх хүүхдийн тоо нааштайгаар өөрчлөгдөх хандлагатай.
-Эд хөрөнгийг бус эрдэм мэдлэг, амьдрах ухааныг хүүхэддээ өвлүүлэхийг зорьж байгаа.
-Өрхийн орлогын эх үүсвэрийн нэр төрөл, хэлбэр нэмэгдсэн зэрэг. Монгол гэр бүл-шинэчдэд-бодлого Монгол Улсын Боловсролын шинэчилсэн хуульд зааснаар ойрын жилүүдээс долоо, зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдан сурч хүмүүжих болж байгаатай холбоотой юм. Тэгэхлээр хүүхдээ хөлд, хэлд орохоор эсвэл сургуульд орох дөхөхөөр сурч хүмүүжихэд нь сүрхий анхаардаг аргаа өөрчлөх шаардлага гарч ирж байгаа бизээ.
Ёс төрөө алдвал мууг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө ч алдана гэдэг. Айл өрх бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь бол уламжлал, шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Орчин үед гэр бүл тогтвортой байхад үндэсний ёс заншил чухал нөлөө үзүүлэх учиртай байдгийг анзаарахгүй байж болохгүй.

Манай улсад гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж эмээ, өвөө болох нас нь залуужиж гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах боллоо. Иймээс гэр бүлийн боловсол, түүний дотор сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх харилцааны ёс журмын мэдлэгийг дээшлүүлэхэд ахмад үеийнхэн, боловсрол, гэр бүлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд аль үр дүнтэй хэлбэрээр туслах шаардлага зайлшгүй гарч байна.

Монгол Улсын төрөөс хүн амын болон гэр бүлийн хөгжлийи талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх /10-15 жил/-д монгол гэр бүлийн амьдралд харилцаа улам түвэгтэй асуудлыг бий болгосоор байх төлөв харагдаж байна.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд иргэдээс хүсэн хүлээж байгаа дараахи асуудлыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Судалгаанаас үзвэл хот хөдөөгүй хүн амын тухайн гэр бүлийн эрхэмлэх зүйлсийн үнэлэмж өөрчлөгдөж, энэ чанарт боловсролыг оруулж, үүний дараа гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлах итгэлцэх ёс суртахууны асуудлыг авч үзжээ.

Томхон хотуудын дүүрэг хороод, хөдөөд “Ургийнхний уулзалт”, “Алтан ургийнхний баяр” нэртэй хийж байгаа гэр бүлийнхний хол ойрын төрөл садан, хамаатньг уулзалт, баярыг өвөг дээдсээс өвлөгдсөн уламжлалынх нь дагуу гардан зөв үр дүн сайтайгаар зохион байгуулах санаачлагыг өрнүүлэх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг энэ ажилд татан оруулах механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.

Энэ арга хэмжээг зохион байгуулахын учир, тухайн гэр бүлд ямар ач холбогдолтойг хэвлэл, мэдээллээр сурталчлах хэрэгтэй. Ийм уулзалтыг угийн бичгээ мэдсэн баяжуулсан арга хэмжээ болгон зохион байгуулах нь зах зээлийн нөхцөлд хүмүүст өгөөжтэй болно.

Монголчууд үндэсний их баяр-Цагаан сарын баяраа тэмдэглэх нь монгол хүн бүрийн бахархал. Харин цагаан сараа уламжлал, шинэчлэлийн зохисыг олж тэмдэглэх санал зөвлөмжийг боловсруулах хэрэгтэй.

Иргэд, залуучууд ялангуяа залуу гэр бүл амьдралын нөхцлөө сайжруулах ажил олж хийгээд амьдарчих, зээл аваад орон гэртэй болчих гэсэн эрмэлзлэл их болжээ. Энэ хандлагад цаг алдалгүйгээр туслах ажлыг төрийн бодлогын хэмжээнд эрчимтэй зохион байгуулах шаардлага байна.

Ойрын 10-15 жилд манай оронд гэр бүлийн, түүний дотор залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана. Иргэдээс “гэр бүлд зөвлөгөө өгөх төв” ажиллуулах хэрэгтэй. Монгол Улсад гэр бүл судлалын хүрээнд гэр бүлд зөвлөгөө /ялангуяа гэр бүлийн эрх зүй болон сэтгэлзүйн/ өгөх үйл ажиллагааг даруй эхлэн хөгжүүлэх нь гэр бүлийн дотоод зөрчил, сэтгэл зүйн хямралаас гарах, маргааныг эв эеэр шийдвэрлэхийг эрмэлзэхэд нь туслана.
Эмэгтэйчүүдийн боловсролд гарч буй ахиц тухайн гэр бүлийн хөгжил, төлөвшилд нөлөөлж буйг төр, засгийн бодлогод харгалзаж, үр дагаврыг нь анхаарч байх хэрэгтэй байна. Зөв төлөвшсөн үзэл санаан дээр үндэслэгдээгүй гэр бүл хэдийгээр эдийн засгийн таатай орчинд оршин байвч, аз жаргалтай байж эрүүл нийгмийг нөхөж чаддаггүй. Төрийн байгууллагын бүтцэд гэр бүлийн нийтлэг асуудал дагнан хариуцсан байгууллага ч бий болгож болно.

Ойрын жилүүдэд гэр бүл, гэрлэлтэд дор хаяж гурван өөрчлөлт гарч болох юм гэдгийг XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр бүлийн нийгмийн түүхээр хийсэн судалгааны дүнд үндэслэн хэлж болно.

Нэгдүгээрт: Ихэнх хүмүүсийн хувьд сонголт хийж үр хүүхэдтэйгээ хамт хууль ёсны гэр бүл болохын зэрэгцээ тусдаа “гэр бүлийн” болон “гэр бүлийн бус” шинж чанартай амьдралаар амьдрах боломжтой.

Хоёрдугаарт: Эцэг эхийн гэр болон тусгаарлан өрх гэр болсон гэрт хүүхдээ төрүүлж, өсгөх хоёрын хооронд харьцангуй чөлөөт харилцааны хэлбэрийн завсрын “албан ёсны гэрлэлтийн баталгаа”-гүй хамтран амьдрах. Аж үйлдвэр хөгжсөн нийгмийн хүмүүс өөрсдийн амьдралдаа урьдынхаасаа илүү ихээр амьдралынхаа загварыг өөрчлөх болно. Цөөвтөр тоотой хувь эзэлж буй хүмүүсийг эс оролцуулбал урт удаан хугацааны туршид харилцаатай хүмүүсийн харилцаан дахь үнэнч байх явдал хэвээр байна. Ямар ч байлаа өөрийн хань нь өөр хүнтэй холбогдоход тэвчээртэй хандах явдал өсөх хандлагатай. Гэрлэлтэд харилцан бие биеэ хайрлах аз жаргалтай байх асуудал тавих шаардлага өсч байгаа ч гэсэн гэр бүлийн хүмүүсийн эрх чөлөөт байдалд хүлээцтэй хандах байдал өсж байна.Энэ нь нөгөө талаас гэрлэлт гэр бүлийн цаашид оршин тогтноход аюул учруулж болох хандлага ихэсч байна гэсэн үг.

Гуравдугаарт; Чөлөөт амьдралаар амьдарч буй хосууд болон ганц бие эмэгтэйчүүдийн хүмүүжүүлдэг хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа явдал юм. Монгол гэр бүлийн талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн орны гэр бүл болон нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогоос шалтгаалан урган гарсан асуудлууд гаднаас орж ирэх, ирж буй эерэг сөрөг нөлөөллөөс бий болох үзэгдлийг харилцан нягт уялдаанд нь зохисыг нь олж тусгаж байх. Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд өрх гэр бүл, монгол гэр бүлийн хөгжил, төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэсээр байх ёстой.

Монгол гэр бүлийн судлалыг анхаарч хөгжүүлэхийн хамтад дэлхийн улс орнуудын гэр бүлийн судалгааны дунд гарч ирж байгаа санал, дүгнэлтэд бид анхааралтай нухацтай хандах цаг болоод байна.

www.tusgal.com

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: