Skip to content

Ядуу амьдралын шалтгаан

August 18, 2007

Уруу газар өнхөрч яваа дугуйнаас бүү зуур, хүзүүгээ л дэмий хугалж мэднэ
Харин өгсөж яваа дугуйнаас бариад ав, чи өөрөө оройд нь гарах болно /Шекспир/

Мэргэжилтний тайлбар: Архи ууж, тамхи татаж, биеэ үнэлж байгаа, өвчин зовлон, хов жив болон өөрийнхөө ядуу зүдүү, ажилгүй, мөнгөгүй, бүтэлгүй зүйлээ ярьж суугаа хүмүүс бол уруу газар өнхөрч яваа дугуйнууд юм. Архи ууж, тамхи татаж, биеэ үнэлж байгаа хүний хажууд очвол алтан цагаа барж, архи тамхи, бузар биеэс нь хүртэлцэж үйлс бүтээж мөнгө олох нь бүү хэл нээрээ л нүдэндээ тавиулж, ДОХ ч тусч мэднэ.
Өвчтэй хүний дэргэд их байвал “Үхэлд ойрхон буй хүний дэргэд би ч жаргалтай байгаа юм байна” гэх мэтээр бодож ямар ч хийх бүтээх хүсэлгүй гутранга болдог. Нэгэнт та эмч л биш бол өвчтэй хүний дэргэд суух хэрэг байхгүй. Таныг “Эвий, хөөрхий” гэснээр тэр хүн зүгээр болчихгүй. Өвчин зовлонтой нэгэндээ битий оч гэж байгаа юм биш. Тав, арван минут сэтгэлийг засч саатаад, явж ажлаа хийх хэрэгтэй. Учир нь өвчтэй хүнд урдаас нь хөмсөг зангидан суух хүн биш эм тарианы мөнгө хэрэгтэй. Таны нүүр биш эмчийн гар, мөнгө хоёр л өвчтэй хүнд буян болно. Хов жив, зовлон зүдгүүр ярьж суугаа хүний өмнөөс сайн сайхан зүйл ярих боломжгүй.Цаад уршиг нь гэвэл хүний хийх, бүтээх хүслийг алга болгочихдог муу талтай. Тэгээд ч ядуу хүмүүс маш гутранга үзэл бодолтой байдаг. Хажууд байгаа хүнд ч айдасаа халдварлуулж чаддаг. Ийм хүмүүстэй өдрийг барвал та хийсэн бүтээсэн зүйлгүй, хийж бүтээе гэсэн ч тэдэн шиг зориг зүрх чинь хүрэхгүй айж суусаар хармаа хоосноо гэнэт мэдэрч, уруудаж яваа дугуйнаас өдөржин зуурсанаа анзаарах болно. Тэгвэл нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар хийсэн бүтээсэн зүйлтэй, эсвэл ямар нэгэн юм бүтээх гэж зүтгэж байгаа, ном уншиж суугаа хүн бол харин өгсөж яваа дугуй юм. “Энэ миний босгосон байшин, энэ миний орчуулсан ном” эсвэл “Энэ үйлдвэрийг босгох гээд ажил ихтэй байна”, “Энэ ширээг хийгээд дуусгачих юмсан”, “Энэ хэдэн барааг зарчих юмсан” гэсэн хүмүүсийн дэргэд очвол танд ямар нэгэн зүйл бүтээх хүсэл төрнө. Эсвэл тэдэнд тусалбал танд хэдэн цаас олдох магадлалтай. Хийсэн, бүтээсэн, хийж бүтээж байгаа хүмүүсийн хэл яриа ч хов жив, бүтэлгүйтлийн тухай биш ингэвэл, тэгвэл болдог бүтдэг талаар та сонсож, ойлгож ухаарч чадна. Хийж бүтээж, хийсэн бүтээснийхээ төлбөрөөр хүн шиг сайхан амьдрах хүсэл зориг танд төрнө. Энэ бол өгсөж яваа дугуйнаас зуурсны ашиг тус. Хүн бүр нэг тэнгэрийн дор нэг толгой, хоёр rap, хоёр хөлтэй болж төрчихөөд түрийвч нь нимгэн зузаан байдгийн шалтгаан үүнд л оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, таны дутуу гачуугийн зовлонтой амьдрах эсэх нь өдөрт өгсөж яваа дугуйнаас зуурч байна уу, уруугаа өнгөрч яваа дугуйнаас зуурч байна уу гэдгээс хамаарах ажгуу.

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: