Skip to content

Тэнгэрт нартай хамт шинэ өглөөг угтлаа

February 10, 2008

2 сарын 8ны өглөө 6:50 минутад ( Америкийн цагаар ) Лом Анжелест Нар хараахан мандаж амжаагүй байхад 37000 мянган фийтийн өндөрт нартай уулзлаа. Шинэ амьдралын минь шинэ өглнөө ингэж онгоцонд эхэллээ. 7:40 д Лос Анжелест буув. Эрх чөлөөний орон гэж ярьдаг Америк орон хөл хөдөлгөөн ихтэй ч юм шиг, үгүй ч юм шиг дөлгөөхөн байлаа. Би онгоцноос бууж цагаачлалын албанд бүртгүүлээд цааш нисэх нислэгийн гарцыг олохоор мэдээллийн хэсэгт очиж лавлав. 7р гарц гэж байна. 7р гарц миний бодож байснаас их хол юмаа. Манайхаар бол 2, 3 буудал алхаж байж арай л гэж дараагийн нислэгийн гарц дээр ирэв. Нисэх онгоцны буудал гэж манай нэг хороолол шиг л юм байна. Нисэх онгоцны буудалд дайралдаж байгаа бүх л хүн инээмсэглэсэн, амьдралд сэтгэл хангалуун алхална. Энэ бүхний цаана энд, америкт санаа зовохгүй амьдрах боломж байгаа гэдгийг илэрхийлж байгаа ч юм шиг. Дараагийн нислэг хүртэл 3 цаг дутуу байлаа. Хийх юм олдохгүй идэх юм олж идэх гэсэн чинь нэг л олигтой юм олдсонгүй. Ингээд нэг пиво авч уугаад суудалдаа суухын өмнө интернет кафе олж интернэтэд суулаа. Ажилуулдаг хүн гэх юмгүй. Жижигхээн эвхчихсэн компьютерүүд байна. Мастер карт болон доллар хийгээд интернэтэд сууна. 1 минут нь 25 цент ба 1 доллараар 4 мин суух юм байна. 10 доллараар 40 мин суугаад дараагийн нислэгтээ суулаа. Ингээд Америкийн иргэний агаарын тээврийн 336 дугаартай инслэгээр Денвер хотыг зорьлоо. Денверт ирсэн чинь өмнөхөөс арай жаахан нисэх онгоцны буудал байна. Гэхдээ өмнөхүүд шиг суртэй шалгахгүй юм байна. Билетээ шалгуулаад л дараагийн нислэгт сууна. Тэгээд л болоо. Дахиад бараг 5 цаг хүлээх хэрэгтэй боллоо. Ингээд орой 8:35 минутад онгоцондоо сууж 10:04 т ирэх ёстой хотдоо ирлээ.

Үргэлжлэл бий …

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: